ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

В.Путины нам ялалт байгуулах нь тодорхой болж байна

ОХУ-ын Сонгуулийн Төв Хороон /ЦИК/-ы мэдээллээр, эрх баригч “Нэгдсэн Орос” /Единая Россия/ нам Төрийн Думын сонгуульд итгэлтэйгээр ялалт байгуулж эхэлсэн байна.

Хорооны мэдээлэлд, холбооны тойрог дахь хэсгийн хороодын саналын хуудасны 50,02 хувийг тоолж дууссаны дараа “Нэгдсэн Орос” намынхан 46,11 хувийн санал авчээ.

Нэг мандаттай тойрогт саналын хуудасны 50,11 хувийг тоолсны дараа “Нэгдсэн Орос” Нам 85,78 хувийн санал буюу 193 суудал авч чаджээ.

Ийнхүү тус нам парламентад ороогүй намуудын санал авч ялсан нэр дэвшигчдийн дунд пропорциональ хуваарилалтыг тооцож, “Нэгдсэн Орос” Нам Төрийн Думд 300 гаруй суудал авах эрхтэй болно. Ингэснээр Үндсэн хуулийн олонхийг бүрдүүлэх юм.

Түүнчлэн, яг одоогийн мэдээллээр, Холбооны тойргийн 21,40 хувийн саналыг ОХУ-ын Коммунист Нам, 8,07 хувийн саналыг Либерал Ардчилсан Нам, “Шударга Орос-Эх орончид-Төрийн төлөө” Нам 7,62 хувийн санал авсан байна. Мөн, анх удаа сонгуульд оролцож буй “Шинэ хүмүүс” Нам холбооны тойргоос 5,97 хувийн санал авчээ.

Янз бүрийн шатны сонгуулийн санал хураалт гурав хоногийн хугацаанд буюу есдүгээр сарын 17, 18, 19-ний өдрүүдэд явагдсан. Энэ хугацаанд Төрийн Думын депутатууд, тус улсын 12 бүрэлдэхүүн хэсгийн дарга нар, ОХУ-ын 39 мужийн төрийн эрх мэдлийн хууль тогтоох байгууллагын депутатуудын хооронд сонгууль явагдсан юм.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x