НийгмийнУЛС ТӨР

СХД: Э.Батшугар, Э.Бат-Үүл ХҮЧИЛЖ, Х.Бат-Ялалт, Б.Отгонбаатар нар нь “ПОП”-ДОЖ, Б.Найдалаа “найгах” тойрог

УИХ-ын гишүүний суудлаас татгалзаж, хотын дарга, Ерөнхийлөгч болсон хоёр эрхмийн оронд ордонд гишүүн болж тухлах хоёр тойргийн нөхөн сонгуулийн сунгаа тун ойртлоо. Сар хүрэхгүй хугацааны дараа буюу аравдугаар сарын 10-нд Хэнтий аймаг болон Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгууль болж, УИХ дутуу хоёр гишүүнээ нөхөх нь.

СЕХ-ноос УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг зарлаж, сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлээд байна. Энэ удаагийн нөхөн сонгуульд Сонгинохайрхан дүүрэгт арван нэр дэвшигч, Хэнтийд зургаан нэр дэвшигч өрсөлдөхөөр болоод байна. Гэвч олон нийтийн хүлээлтэд нийцсэн, сэтгэл ханамж өгөхөөр нэр дэвшигч аль аль тойрогт нь гарч ирсэнгүй. Байдаг л, иргэдийн сонирхлыг нэгэнт татахаа больсон, нэр хүнд муутай, хуучин бууны хугархайнууд байх жишээтэй. Түүнчлэн олон нийт төдийлөн танихгүй хүмүүс ч байна. Таних ч улс төрд хэрэггүй гэж бодох ч нэгэн байна.

-Э.БАТШУГАРТ ДУРГҮЙ Ч БАГИЙГ НЬ УДИРДАХААС ӨӨР СОНГОЛТГҮЙ БОЛСОН МАН-ЫНХАН-

Э.Батшугар МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших тохироо аль эрт дээр үед хийгдсэн байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд, мөн НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшээд унасан Э.Батшугарыг МАН дахин сойсон нь ёстой барьцаандаа бантсан шийдвэр байв. Учир нь МАН-ын удирдлагууд Н.Энхбаярт буулт хийж, хүүг нь дахин нэр дэвшүүлэх, дээрээс нь МАХН-ынханд албан тушаал өгнө гэх тохироогоор Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдөдөө урвуулж авсан. Тиймээс яах аргагүй Сонгинохайрхан дүүргээ золигт гаргаж, Э.Батшугарт “бэлэглэлээ”.

Уг нь бол түүний сонгуулийн сурталчилгаа, штаб нь бусад нэр дэвшигчдээ бодоход маш хүчирхэг байх нь тодорхой. Учир нь Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж сонгогдсон УИХ-ын гишүүн П.Анужин, Х.Нямбаатар, Н.Учрал нарын МАН-ын гишүүд сонгуулийн штабыг нь ахалж оролцохоос өөр аргагүй байдалд орсон. Хэдийгээр Э.Батшугарт дургүй байгаа ч гэсэн.

Гэхдээ түүний сонгуулийн баг хүчтэй байлаа гээд МАН-аас Э.Батшугар ялалт байгуулна гэдэг маш хэцүү. Сонгинохайрханчууд, сонгогчид хэрсүүжсээр буй. Хоёр унасан хүнд гурав дахь удаагаа итгэл хүлээлгэх тэнэг хүмүүс биш. Тэгээд ч Э.Батшугарт улс төрч хүнд байх зангараг, буурь суурь байхгүй. Монголын төрд өв залгамжлал ч хэрэггүй. Н.Энхбаяр болон түүний үр садад манай төр засаг өргүй байх учиртай. Нэг ёсондоо МАН-хан сөрөг хүчин болох С.Эрдэнэ даргатай АН-ыханд зүгээр л “зөөлөн боорцог” бэлдээд өгчихсөн гэхэд болно.

-Э.БАТ-ҮҮЛ АРГАГҮЙДСЭН СОНГОЛТ Ч Э.БАТШУГАРЫН ХУВЬД ХАТУУ БООРЦОГ

С.Эрдэнэ даргатай АН-ын хувьд тамга эзэмшдэгээрээ далайлгаж энэ сонгуульд О.Цогтгэрэл даргатай нөгөө талаа жийж, орж ирж чадсан. Сүүлдээ ч хоёр талдаа гарсан тэд хиаман дээр найрлаад буцаж нийлэх шиг болов. Аштай юу даа. Энэ удаагийн нөхөн сонгуульд АН эв нэгдэлтэй байхаас илүү чухал зүйл үгүй. О.Цогтгэрэл талынхан Э.Бат-Үүлийн сонгуулийн штабт хамтарч ажиллахаар болоод байна.

 Гэхдээ Сонгинохайрхан дүүрэгт өнөөх л байдаг, хөгшин бууны хугархай, элэнгэр болсон Э.Бат-Үүлээ сойж гарч ирсэн нь маш сонирхолгүй зүйл болов. Э.Бат-Үүл АН хүчирхэг явахад, хотын дарга байх үедээ нэр хүндтэй байсан ч одоо бол тийм биш. Нийгэмд эзлэх байр суурь нь өдөр ирэх тусам багассаар буй тэрбээр улс төрд эргэн орж, хэдэн жилийг төрийн ордонд өнгөрүүлэх л бодол бий. Чин үнэндээ ард иргэдийн төлөө тэмцье, хүчтэй сөрөг хүчин байя, улс орноо хөгжүүлэхэд нэмэр болъё гэсэн бодол түүнд бий эсэхэд тун эргэлзэх.

Нөгөө талдаа угаасаа хоёр хуваагдаад, том сөрөг хүчний байр сууриа алдсан АН-д анхаарал татаад, санал авчихаар шинэ залуу боловсон хүчин байхгүйгээс дээрх сонголтгүй сонголт хийсэн болов уу.

Э.Бат-Үүл бол ёстой аргагүйдсэн сонголт. Түүнээс өөр хэдэн сонгогчийн санал зулгаачих “амьтан” АН-д байхгүй нь туйлын үнэн. Гэхдээ бас муугүй ээ. Азаар түүнд Э.Батшугар гэх “зөөлөн хоол” таарч байх шиг байна. Хэчнээн унасан ч гэсэн АН энэ удаа Э.Бат-Үүл Э.Батшугар дээрээ байх.

-Т.НАЙДАЛААД БОЛОМЖ БИЙ Ч ШИНЭЛЭГ НЭГЭН БИШ-

Харин УИХ-д  нэг суудалтай, ХҮН яах аргагүй нөхөн сонгуулийн гурав дахь хүчтэй өрсөлдөгч болж орж ирэх нь тодорхой. Тус намаас Сонгинохайрханд намын даргаар нэг хэсэг ажиллаад, УИХ-ын сонгуулийн дараа даргын албаа УИХ-ын гишүүн Т.Доржхандад өгөөд буй Т.Найдалаа гарч ирэв.

ХҮН-ын хувьд нэр хүнд нь шалдаа буусан АН-ын дэргэд нам шиг нам, цэгцтэй, бодлоготой, шийдэлтэй, боловсон хүчин сайтай гэж үнэлэгдээд буй. Тиймээс Сонгинохайрханчууд “хөгшин бурхи”, “барьцаалагч” хоёрыг аниад, шинэ сонголт хийхийг тун үгүйсгэхгүй. Ер нь тэгээд Монголын улс төрд насаараа ажилласан Э.Бат-Үүл, угсаа залгамжлах гэж хүчээр зүтгэх Э.Батшугар хоёроос өөр шинэлэг нэгэн үгүйлэгдэж байна. Гэхдээ тэр шинэлэг нэгнийг нь ганц Т.Найдалаа гэж байгаа юм биш. Түүнд боломж бий.

Түүний АТГ-д мэдүүлсэн ХОМ-т жилийн орлого 158 сая, 602 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, 90 саяар үнэлэгдэх LEXUS 570 болон nissan машинтай,180 саяар үнэлэгдэх үнэт эдлэлтэй гэсэн байв. Олон нийт түүнийг хэрхэн ингэж баяжсаныг нь сонирхож байна билээ.

-А.ОТГОНБААТАРЫГ ЦҮНХ БАРИГЧ ГЭЖ МИАЛДАГ Ч БАСАХ ХЭРЭГГҮЙ-

Хэл ам, хурц үг хэллэгээрээ хэнийг ч дагуулахгүй, улс төр судлаач залуу бол яах аргагүй Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар. Түүний мэтгэлцээний чадварыг барж гүйцэх хэн нэгэн энэ нэр дэвшигчид дунд тун ховор болов уу.

Түүний хувьд УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбууг дагаж, түүний хамаарал бүхий нам гэгддэг Үнэн ба зөв намын дарга болсон. Тийм ч учраас түүнийг цүнх баригч улс төрд санаархлаа гэж олон нийт миалдаг. Гэхдээ түүнд олон нийтээс дэмжлэг ч их ирдэг юм билээ.

Гэрийн халад, углаашаар “гангаран” Засгийн газрын сайд нараас огцрохыг шаардан, Сүхбаатарын талбайд эсэргүүцлээ илэрхийлсэн тэрбээр бууж өгдөггүй төрлийн хүн бололтой. УИХ-ын сонгуульд ялагдсан тэрбээр нөхөн сонгуульд дахин хүч үзэх нь. Түүнийг басах бас хэрэггүй.

-ХОЛБОГДСОН ХЭРЭГ НЬ ШҮҮХЭЭР ШИЙДЭГДЭЭГҮЙ ЭРХМҮҮД ГИШҮҮНИЙ СУУДАЛД ШУНАН ДУРЛАЖ ЯВНА-

Бас нэг сонирхолтой нэр дэвшигч нь яах аргагүй Х.Бат-Ялалт. СЕХ-ноос үнэмлэхээ гардаж авахдаа Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарт хэлэх хэлэхгүйгээр хэлүүлсэн тэрбээр уурандаа түүний нүүрийг самардаад авна билээ.

Х.Бат-Ялалтын хувьд тийм ч ариухан нэгэн биш. Улс төрийн “бие үнэлэгч” гэгддэг. Өнгөрсөн зургаадугаар сард л гэхэд тэрбээр МАН-тай санамж бичиг байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихээ илэрхийлж, нам харгалзахгүй эвлэлдэн нэгдэх ёстой хэмээн тайзан дээрээс ярьж байв. Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн тэрбээр 2004 оноос нийгэмд шударга ёс тогтоохын төлөө хэмээн дуу хоолойгоо хүргэж, талбай дээр гарч ирсэн.

Түүний бас нэг сул тал нь тэр өдгөө хуулийн байгууллагад шалгуулж, хэрэг нь шүүхэд шилжсэн ч хойшлуулсаар буй. Тодруулбал, тэрбээр 2009 онд бусдын нэр төр, алдар хүндэд халдсан хэргээр дөрвөн сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж байсан.

Мөн 2020 онд бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлсэн гэмт хэргээр 15 сая төгрөгөөр торгуулсан байдаг. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгээс 200 саяыг нэхээд өгөхгүй болохоор нь 50 сая төгрөг авсан гэх асуудал. Гэтэл эл торгосон шийдвэрийг нь давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосон нь өдий хүртэл шийдэгдээгүй л байна. Тиймээс хэрэгт холбогдож, шүүхээс асуудал нь шийдэгдээгүй байтал УИХ-ын гишүүний суудалд шунан дурлаж яваа түүн олон ч иргэд янзгүй байгаа билээ. АН-аас нэр дэвшигч Э.Бат-үүлийн хувьд ч тэр хүүгийнхээ компанид давуу байдал үүсгэсэн байж болзошгүй хэргээр шүүгдэж буй ч мөн хойшилсоор байгаа юм.

-Л.ЦОГ БОЛ ТӨВИЙГ САХИГЧ, АЛИВАА АСУУДЛААС АНГИД УЛС ТӨРЧ-

Дэлхийн Монголчууд намаас нэр дэвшиж буй Логийн Цог бол 1977 онд ЗХУ-ын Эрхүүгийн Улсын Их Сургуулийн хуулийн факультет, 1988 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн нэгэн.

Ажлын гараагаа эхлэхдээ есөн жил прокуророор ажиллаж байсан тэрбээр Улсын Их Хурлын 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож байв. Улмаар МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслээс УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байсан. Муу ч, сайн ч нэргүй. Төвийг сахигч, үг дуу цөөтэй, аливаа асуудлаас ангид улс төрчдийн нэг. Түүний буурь суурийг хүндэлж, саналаа өгөх хүмүүс цөөнгүй бий болов уу.

-Ш.ГАНТУЛГА Э.БАТ-ҮҮЛИЙН САНАЛЫГ ХУВААЛЦАХ ЗОРИЛГОТОЙ ЮУ-

2020 оны УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүрэг буюу 28 дугаар тойрогт Ард түмний олонхийн засаглал намаас нэр дэвшиж байсан улс төрийн тоймч Ш.Гантулга энэ удаа намаа сольж, нөхөн сонгуульд өрсөлдөх нь. Тэрбээр энэ удаа ИЗНН-ыг сонгожээ.

Түүнийг Н.Энхбаярын ТВ9 телевизийн олон улсын тоймч гэдгээр нь олон нийт таних болсон. Түүний дүгнэлт, хувийн үзэл бодлоо тулгадаг зэрэг нь заримдаа иргэдийг айдас хүйтэст автуулдаг тал ч бий. Энэ удаагийн нөхөн сонгуульд тэрбээр Э.Бат-Үүлийн саналыг хуваалцахаар экс Ерөнхийлөгч Х.Баттулгын өмнөх эхнэр Ц.Энхтуяагийн ИЗНН-аас нэр дэвшиж буй гэх албан бус мэдээллүүд гараад байсан. Гэхдээ хоёр АН эвлэлдэн нэгдсэн учраас ямар тохироо явагдаж буй нь тодорхой бус юм.

-ДАРГА НАР НЬ ХАЯАД ЯВСАН НАМД ИРГЭД ИТГЭЛ ХҮЛЭЭЛГЭХ БОЛОВ УУ-

УИХ-ын гишүүн асан, одоо элчин сайд, элчингийн зөвлөх болсон Л.Болд, Ж.Батзандан нарын үүсгэн байгуулсан ШИНЭ нам 2020 оны сонгуульд ялагдаад, бараг тарсан.

Тэгвэл энэ удаагийн нөхөн сонгуулиар амь тавиагүй байгаагаа илтгэж, намын орон нутаг хариуцсан дэд дарга, Монголын ширээний теннисний холбооны Ерөнхийлөгч Ц.Гантулгыг сойжээ. Гэхдээ энэ удаагийн сонгуульд амжилттай оролцох эсэх тун эргэлзээтэй. Учир нь дарга нар нь хаяад алга болсон эзэнгүй шахам намын нэр дэвшигчид иргэд итгэл хүлээлгэх болов уу.

-Ш.ТӨМӨРСҮХ 2012 ОНЫ СОНГУУЛЬД НЭГ Ч ХҮНИЙ САНАЛ АВЧ ЧАДААГҮЙ ГЭДЭГ-

Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх намаа төлөөлж нөхөн сонгуульд нэр дэвших нь. Тэрбээр авлигачдыг цээрлүүлж, шударга ёсыг тогтоох уриатай сонгуульд оролцож буй.

Өмнө нь "Американ Кола” нэртэй компани байгуулж, "ТВ бинго” лотоны борлуулагч байсан тэрээр 2007 оны орчим Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч намаа байгуулж, 2008 оны сонгуульд найзынхаа хамт нэр дэвшиж байжээ.

Хэдийгээр 100 гаруйхан хүний санал авсан ч сэтгэлээр уналгүй намаа үргэлжлүүлэн "ажиллуулж” , Сүүдрийн парламент хүртэл байгуулан ажилласан байдаг. Харамсалтай нь түүний хичээл зүтгэл талаар өнгөрч, тэрээр УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвшсэн тойрог буюу Баянгол дүүргийн сонгогчдоос нэг ч хүний санал авч чадаагүй гэдэг.

Тэрбээр 2012 оноос хойш бизнес хийсэн. Найман жил зүтгэсэн ч улсын бодлого тодорхойлогчдын хай гайгаар бизнес нь нэг л бүтээгүй аж. Тиймээс бусад нам хэн ч биш. Би бол хүчтэй өрсөлдөгч хэмээн өөртөө тун итгэлтэй байгаа юм билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-21 08:45

Батшугар л биш байгаасай

Зочин
Зочин
2021-09-21 10:44
Reply to  Зочин

Shugar gej laitai zaluu aaviinhaa huseliin zolios bolj duuslaaa yana daa

Зочин
Зочин
2021-09-21 08:47

СХД арай инээлтэй гишүүнээр бүл нэмэх нь ээ гэрдээ Сумъяа хэн гарсан ч өөд нь гаргахгүй

Нэр
Нэр
2021-09-21 09:00

Хэдэн түлээ

Зочтн
Зочтн
2021-09-21 09:06

Ш.Гантулга гуйаг гаргав�##� сонгинчуудад болон ард түмэнд хэрэгтэй дээ тэр эх орны төлөө дуугарах болно

Зочин
Зочин
2021-09-21 09:07

Ш.Гантулга гуйаг гаргав�##� сонгинчуудад болон ард түмэнд хэрэгтэй дээ тэр эх орны төлөө дуугарах болно

ҮНЭН
ҮНЭН
2021-09-21 11:13

энэ хогийн сонгуулиа хурдан дуусгаачээ

зочин
зочин
2021-09-21 13:51

Цог.Батүүл гэсэн юу ч гарахгүй. Их хур�##�д очиж амьдр�##�аа болгох гэж яваа нөхдүүд хэрэггүй.Батүүл тэтгэвэртээ ав.Улсын баатарын нэмэгдэлтэй.одоо болно.Цог тэтгэврээ ав.Гавьяатын зэрэглэлтэй.Одоо та 2 болно.Та нар гишүүний ажил илүү ажил.

Зочин
Зочин
2021-09-21 15:33

Үлгэрийн баатрууд амилсан нь гэдэг кино санаанд орчихлоо. Ажил хийснээрээ бол Батүүл гарах байхаа. Бусад нь жинхэнэ үлгэрийн баатрууд бна даа.

Зочин
Зочин
2021-09-21 18:01

Кккк олигтой юм даанч �##�гаө

Зочин
Зочин
2021-09-22 18:05

Найд�##�ааг сонгоноо

Зочин
Зочин
2021-09-22 18:10

Манантай тэмцэж байгаа намыг дэмжинэ. Найдлааг дэмжинээ

Холбоотой мэдээ

Back to top button