ДЭЛХИЙНИЙГЭМ

Жо Байден, Антониу Гутерриш нар “КОВИД-19”-тэй хамтран тэмцэхийн чухлыг онцлов

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн жил тутмын чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тус байгууллагын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Антонио Гутерриштэй уулзсан талаар Цагаан ордон мэдээлжээ.

“Байден, Гутерриш нар АНУ, НҮБ-ын хооронд хүчтэй хамтын ажиллагаагаа бататгасан бөгөөд энэ нь ялангуяа хүний ​​нийтлэг эрх, үндсэн эрх чөлөө, олон улсын хууль дүрмийг хүндэтгэх зэрэг үнэт зүйлд суурилсан” хэмээн мэдэгдэлд дурьджээ. .

АНУ-ын Засаг захиргаа уулзалтын үеэр “КОВИД-19” цар тахал өвчнийг таслан зогсоох, эрүүл мэндийн салбарт ирэх аюул заналхийлэлд бэлтгэлтэй байхын тулд НҮБ-ын бусад гишүүн улс орнуудтай хамтран ажиллах шаардлагатай” гэлээ. Ер нь бол хамтын хүчээр хар тахлыг давна гэсэн баримтлал давамгайлж байна.

Үүний сацуу, Жо Байден, Антониу Гутерриш нар Дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг сайжруулж, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах чиглэлээр хамтран ажиллах шаардлагатай байгааг ч тус тус онцлов.

АНУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, Дэлхий нийтийн нарийн төвөгтэй асуудлыг зөвхөн “жинхэнэ” Дэлхийн шийдлээр л шийдвэрлэх боломжтой” гэв.

Ж.Байден мөн бүх хүмүүсийн хөгжил цэцэглэлт, энх тайван, аюулгүй байдлыг хангахад НҮБ-ын үүрэг онцгой ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Есдүгээр сарын 22-нд товлогдсон “КОВИД-19” цар тахлын эсрэг тэмцэх дээд хэмжээний уулзалтаар АНУ халдварын тархалтыг дарахын тулд Дэлхийн хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдах шаардлага тулгараад байгааг уриалах төлөвтэй байна.

(Эх сурвалж: Interfax)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button