Сурвалжилга, Нийтлэл

Хил даваад л “хэл”-гүй, “хөл”-гүй ТӨРИЙН ГУРВАН ДҮРДЭЭ ИТГЭГЧ

Монгол гэдэг хөмөрсөн тогоон дотроо тэд үүрдийн албан тушаал, мөнхийн эрх мэдлийн төлөө үзэлцэнэ. Зарчим, дэг жаягийг уландаа гишгэж, бүлэглэл, фракцаар улс төр хийнэ. Гэвч хилээс гадна гишгээд зүгээр л дүрдээ орчихсон хэсэг этгээдүүд гэдгээ мэдэрнэ.

Яг одоо эрх баригчид ийм л дүр зурагтай байна. МАН хаанчилсан төрийн гурван өндөрлөг дипломат харилцаанд сачий дутна гэдгээ бататгасан цаг хугацаа л өнгөрч буй.

ТЭДНИЙГ ДЭЛХИЙ ТООХГҮЙ УЧРААС Х.БАТТУЛГЫГ ДЭРГЭДЭЭ АВЧЭЭ

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд В.Путиныг Монголд ирүүлж, БНХАУ-д эгзэгтэй цэгт нь айлчилж, АНУ-д нисэж очоод Дональд Трампын гарыг атгаад авсан. Түүний өмнө Ц.Элбэгдорж АСЕМ-ын чуулга уулзалтыг гялтгар гэгч нь зохион байгуулж, улс улсын удирдагчидтай “андлаад” амжсан. Ерөнхийдөө тэд Монгол Улсаа гадаадад төлөөлж, нүүр тахлах ажлыг хангалттай биш ч хэм хэмжээндээ хийж чадаж байв.

Харин У.Хүрэлсүхийг наад зах нь В.Путин ч, Ши Жинпинь ч төдийлөн тоохгүй гэх. Харин Х.Баттулгыг мэднэ. Тийм ч учраас гадаад бодлого талдаа нүүргүй болчих гээд байсан учраас түүнийг дэргэдээ, Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр авсан гэдэг мэдээлэл хөшигний ард яригдаж буй.

Л.Оюун-Эрдэнэ ч, Г.Занданшатар ч их гүрний удирдагчидтай шууд нүүр тулаад, гарыг нь атгаад таван минут хэлэлцээр хийчих хэмжээний улс биш. Ямар сайндаа л Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д айлчилна гэдэг яриа замхарч, Г.Занданшатар АНУ-д хазсан алимны үлгэр ярьж явах вэ.

НҮҮРГҮЙ, ЧАДВАРГҮЙ БАС СЭТГЭЛГҮЙ

Эх орноо олон улсад төлөөлөх нүүргүй, чадваргүйн дээр тэд сэтгэлгүй гэлтэй.

Нэг: Зэс, нүүрсний экспорт.

У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед коронавирусийн сургаар БНХАУ-тай ярьж тохирохгүйгээр хилээ сүржин хааж байв. Гадаад бодлого талдаа ноль, хэт хүүхэдлэг гэдгээ тэгж харуулсан. Үүнээс нь төд удалгүй БНХАУ “Манайх халдвараа дараад авсан. Танайх эрсдэл болоод байна” гээд хилийн боомтуудаа хааж, нээсээр өдийг хүрлээ.

Үүнээс үүдээд урд хөрш рүү гаргадаг нүүрсний болоод зэсийн баяжмалын хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад үлэмж буураад байгаа. Огт нүүрс гараагүй, 0 экспорттой сар ч бидэнд тохиосон. Оюу толгой зэсийн баяжмалаа гаргаж чадахгүй таг зогссон ч удаатай.

Энэ үед Монгол Улсад төр л хэрэгтэй байв. Аль нэг нь БНХАУ талтай дипломат хэлэлцээрт орж, нүүрс хэрэглээнээс гарч, зэсийн үнэ унахаас өмнө супер циклийн үеийг ашиглаад авахыг бодох байлаа. Үйлдэл хийсэнгүй.

Хоёр. Хил гээр гацсан ачаа, бараанууд.

За, хил гаалийн асуудал дээр У.Хүрэлсүх Ши Жинпиньтэй утсаар ярилаа гээд л өнгөрсөн. Тяньжин дээр бөөгнөрсөн чингэлэгтэй ачаа, Замын-Үүдэд овоорсон бараанууд монголчуудын амьдралд үлэмж чирэгдэл учруулж, улсын эдийн засгаас туухай зүүсэн.

Засгийн газар нүдэн балай, чихэн дүлий мэт явсаар Замын-Үүдэд хэдэн шинэ томилгоо, хэсэг баривчилгаа хийж, сүржин даржин ажиллагаа явуулаад ханачихсан. Баривчилсан хүмүүс нь өдгөө суллагдаж, томилогдсон хүмүүс нь хийж гавьсан юмгүй тэндээ “хөгзрөх” нь.

Энэ чиглэлд бас л хэн нь ч дипломат яриа хэлэлцээр хийсэнгүй.

Гурав. Шатахууны хомсдол.

Өнөөдөр үүсээд буй шатахууны хомсдолыг аль хавар л төрийн гурван өндөрлөг таамаглачих боломжтой байсан. Тавдугаар сараас эхлээд ОХУ дотооддоо шатахууны үйлдвэрлэлээ бууруулж, экспортоо хязгаарлах тухай ярьсан байдаг. Энэ тухай албан бичгийг ч бидэнд явуулж байсан гэх.

Гэвч хэдэн шатахуун импортлогчдоо хаалттай дуудаж уулзаад, “Үнээ өсгөж болохгүй” гээд зааварчилчихдаг. Тусгай зөвшөөрлөөр нь дарамталдаг. Зорилго нь улс төр. Энэ хугацаанд импортлогчид өч, төчнөөн тэрбум төгрөгийн алдагдал хүлээв. За, хувийн хэвшлүүдээ тоодоггүй юм гэхэд шатахуунаа авдаг ОХУ-ын дотоод нөхцөл байдлыг анзаарчих сөхөө байсангүй.

Хэд, хэдэн удаагийн хурлаар ОХУ шатахууны экспортоо хязгаарлахаа улам бататгаж, манай тал руу албан бичгээр мэдэгдсээр байжээ. Гэвч хоцорч БНХАУ-аас шатахуун захиалсан нь хил дээр гацчихсан. Хятадууд “Есдүгээр сардаа багтаж шатахууныг чинь явуулж чадахгүй нь” гээд мэдэгдчихсэн.

Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөхөөр хэдэн хүн өчигдөр ОХУ руу нисжээ.


СЭТГҮҮЛЧИЙН ТЭМДЭГЛЭЛ: Төрийн гурван өндөрлөгийн гадаад бодлого дээр дэндүү хойрго, потенциалгүй хандаж буйн жишээ энэ. Улс оронд нийгэм, эдийн засгийн ноцтой үйл явдлууд болж байхад У.Хүрэлсүх уул тахиж, ялалтаа тэмдэглэж явлаа.

Харин өдгөө урилгаар, НҮБ-ын хуралд оролцохоор АНУ-д очоод байна. Айлчлал гэхэд хэцүү. Хоёр хөршдөө чангалуулчихаад тэднийхээ гагц “дайсан” АНУ-д урилгаар нисээд оччихсон дүр зурагтай.

Энд нэг их улс төр хийж, бүхнийг чадаад байгаа мэтхэн боловч тэд улс орноо дэлхийд ингэж л төлөөлж байна. Элчин сайдуудад ч дипломат албаны мэргэжилтэй хүн цөөн томилсон. Зүгээр л дэлхийгээр аялдаг хүнийг Ё.Отгонбаярын оронд, АНУ-ын Элчин сайдаар тавьчих жишээтэй.

Даяаршиж буй нийгэмд зальжин улс төр хийж, дотроо эрх мэдэл атган хөөрцөглөөд хол гишгэхгүй л билээ. Хүний өмнө гараад англиар таван үг холбоод хэлчих чадамжгүй тэд маань энэ чиглэлд л анхаарч ажиллаасай. Ичээсэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2021-09-22 08:53

Хоёр хөрш Орос , Хятад хэтэрхий туйлширч Амeрик Амeрик гээд гүйгээд тоохгүй болохоор нь Монгол улсыг бойкот хийж байгаа юм. Энэ бол зөвхөн сануулга гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй дээ.

ҮНЭН
ҮНЭН
2021-09-22 21:52
Reply to  зочин

ҮМХИЙ ХУЛМАСНУУДТАЙ ТЭМЦЭХ Л ЁСТОЙ

Зочин
Зочин
2021-09-22 09:30

Хүрэлсүх б�##�айг Оросууд тоохгүй нь ээ

Irgen
Irgen
2021-09-22 09:46
Reply to  Зочин

Hentiin bodlogo buu hel heden honog sariin bodlogo gyi 3 undurlugu gej helhed denduu Juldana Mongol uls hugjih uu Undurlugu geed baigaa 3 iinh ne baij baigaa MAH araich Iim baigaagyi sen Sahil hureed shal dordov gegch bolood baihad TAG Chig baih yum

Irgen
Irgen
2021-09-22 09:45
Reply to  Зочин

Hentiin bodlogo buu hel heden honog sariin bodlogo gyi 3 undurlugu gej helhed denduu Juldana Mongol uls hugjih uu Undurlugu geed baigaa 3 iinh ne baij baigaa MAH araich Iim baigaagyi sen Sahil hureed shal dordov gegch bolood baihad TAG Chig baih yum

Zochin
Zochin
2021-09-22 10:04

ymr shaadinbe ajlaa hiij bga humuuse inged hoish tataad bhar chin yaj toriin ajil ywagdhiin

Санаа зовогч
Санаа зовогч
2021-09-22 10:50

Сүрхий бичиж, энэ з�##�уу. Гадны хүнтэй гар ч барьж үзээгүй шахам 3 Гадаад харилцаагаа ядаж наймаа арилжаанаас өөрөөр нүд тайлаагүй хүнд хариуцуулчихсан суугаа. Зэсийн хүдэр, нүүрс, бензиний явд�##� ч энүүхэнд болчих бий дээ. Жижиг орны төрийн гадаад бодлого олон улсын харилцаа бус, ард олныхоо амг�##�ан тайван байд�##�, аж амьдр�##�ын хомсдолгүй өдрүүд л байх учиртайг улс улсын түүх, урьд урьдын явдлууд хэлээд л байдаг юм, анхаардаггүй, анзаардаггүй нь эмгэнэл

Irgen
Irgen
2021-09-22 14:01

Сүрхий ч ярьдаг сүрхий ч бичдэг хүн л байна ш дээ Эхний өгүүлбэрээс л илт харагдаж бн л даа Хэхэхэ

иргэн
иргэн
2021-09-22 15:34

Монгол улс баян дарга нартай,ядуу ард түмэнтэй,том том ярина,цагаа тулахаар амнаас цаашгүй шүү дээ.

зочин
зочин
2021-09-22 16:47
Reply to  иргэн

Үнэн

Иргэн
Иргэн
2021-09-22 22:36

Монгол гэдэг хөмөрсөн тогоон дотроо тэд үүрдийн �##�бан туша�##�, мөнхийн эрх мэдлийн төлөө үзэлцэнэ. Зарчим, дэг жаягийг уландаа гишгэж, бүлэглэл, фракцаар улс төр хийнэ. Гэвч хилээс гадна гишгээд зүгээр л дүрдээ орчихсон хэсэг этгээдүүд гэдгээ мэдэрнэ

Зочин
Зочин
2021-09-22 23:51

Хүн амаа тах�##�д нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тах�##�ж бхйгаа ч улс орнууд Монголд х�##�двар яага�##� ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч х�##�двар авна өвдөөд эдгэсэн ч дахин х�##�двар авна гэдгийг эрдэмтэд �##�ь хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тарх�##�тын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тах�##� намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ

Зочин
Зочин
2021-09-22 23:52

Хүн амаа тах�##�д нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тах�##�ж бхйгаа ч улс орнууд Монголд х�##�двар яага�##� ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч х�##�двар авна өвдөөд эдгэсэн ч дахин х�##�двар авна гэдгийг эрдэмтэд �##�ь хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тарх�##�тын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тах�##� намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ

Зоч
Зоч
2021-09-22 23:55

Хүн амаа тах�##�д нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тах�##�ж бхйгаа ч улс орнууд Монголд х�##�двар яага�##� ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч х�##�двар авна өвдөөд эдгэсэн ч дахин х�##�двар авна гэдгийг эрдэмтэд �##�ь хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тарх�##�тын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тах�##� намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ

Зочид доо
Зочид доо
2021-09-22 23:55

Хүн амаа тах�##�д нэрвэгдүүлэх ч тийм сайн зөв хэрэг ч бишдээ. Вакцинд ихээр хамруулсан гэсэн мэдээгээр л Монголын одоогийн засаг нүүрээ тах�##�ж бхйгаа ч улс орнууд Монголд х�##�двар яага�##� ийм өндөр буйг гайхаад байна. Одоо сургуулиуд хамгийн эрсдэлтэй эмзэг хэсэг болсон. Сүргийн дархлаа гэж байхгүй вакцинтай ч х�##�двар авна өвдөөд эдгэсэн ч дахин х�##�двар авна гэдгийг эрдэмтэд �##�ь хэдийн мэдэгдсэн. Энэ намар өвөл тарх�##�тын хэдэн огцом өсөлт гарахыг ч төсөөлөхөд хэцүү байгаа Тах�##� намжихгүй гэдэг нь л тодорхой буй ажээ

Зочин
Зочин
2021-09-23 09:18

Хэнтийн хэдэн маанаг улс удирдаж тоглож байна. .Хамаг төсвийг аймагтаа хуваарилж аваад хүүхэд элсээр тоглохтой эгээ л адил хөшөө барьж буулгаж тоглоно.Зайлцгаа.

Зочин
Зочин
2021-09-24 11:15

Өмнөх хөгийн хоёр ерөнхийлөгчийн оронд шийдмэгг, эх оронч сайн ерөнхийлөгчтэй болсон, ерөнхий сайд маань боловсролтой, фантазтай з�##�уу хүн зоримог ажиллаж байна. Хамгийн чух�##� нь төрийн гурван өндөрлөн хэл амаа ололцож ард түмний дэмжлэгийг хүлээн ажиллаж байна. Бэрхшээл их байгаа ч амжилттай давж чаднагэж ард түмэн найдаж байна. Сөрөг хүчин гэгдэх бүтэлгүй этгээдүүд төр рүү гүтгэлэг цацаж дайраад байдгаа болиоч.

mongolchuud
mongolchuud
2021-09-24 19:19

Mongolchuud hoer hurshtuiguu sain hariltsaatai bn geed tednii hartsaar,dohiogoor hudlunu gesen ug bish,bid hentei nuhurluj,hentei hudaldaa,hamtiin ajillagaa urnuuleh ni tusgaar mongol ulsiin uursdiin erih,oros,hyatad hoeriin daisan bailaa geed mongoltoi daisan bolchihgui,bid yamar ene hoer hurshiin daisnuudtai niileed ene hoeriin esreg yavaad baigaa bish olon ulsiin huuli durem juram gej bn,ene hurshuu gomdooloo geh yam bicheed baigaa m#lnuud booliin setgehuigeesee salah heregtei,ugui bol naad hoer uls#aa ochood boolchlogdoj amidartsgaa hulchgar urvagchdaa

Зочин
Зочин
2021-09-27 13:10

Ардчиллын нэр барьсан танхай этгээдүүд хорсолтойгоор гүтгэх, үгүйсгэх, хулгайлах сурсан ажлаа л хийж байна. Харин хулгай нь хумигдсан ч тас�##�даагүй багассанд уур хилэнтэй байна. Жишээ нь Хүрэлсүхийн гадаад үйл ажиллагааг женко, ээби нар яаж гүйцэхэв дээ, У.Хүрэлсүхийн өмнөх хэдэн жилийн гадаад үйл ажиллагааг киноконтентээс нь харж болно, энэ нах�##�иуд ч мэдэж байгаа. Сая НҮБ-ийн чуулганыг д�##�имдуулж олон т�##�ын маш үр бүтээлтэй ажиллагаа зохмон байгуулж амжлаа. Монголын ерөнхийлөгчийн үгийг гадаад дотоодгүй шагшин сайшааж байна. Хүнд үед энэ төр засаг дээд зэргээр хичээн ажиллаж байна.Гагцхүү Монгол дахь хонзогногч хар хүчин ажлыг нь зогсоох, үр дүнгүй болгох үйлдэл хийж, үгүйсгэн дайрсаар байгааг ард түмэн харж байна

ХӨӨЕ ХҮН ГУАЙ!
ХӨӨЕ ХҮН ГУАЙ!
2021-09-29 09:59

ХӨӨЕ ХҮН ГУАЙ МИНЭЭ! МОНГОЛ ТӨРИЙН ТЭРГҮҮН, ТӨРИЙН САЙД ХҮМҮҮС ГАДААД УЛСАД АЛБАН АЙЛЧЛАЛААР ЯВЖ БАЙГАА БОЛ ТА ТӨРИЙН АЛБАН ЁСНЫ ХЭЛ ТӨРЛӨХ МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ ЯРИНА! ТҮҮНИЙГ АЛБАН ЁСНЫ ОРЧУУЛАГЧ ОРЧУУЛАХ ҮҮРЭГТЭЙ. ОЛОН УЛСЫН ДИПЛОМАТ ЁС ЖАЯГ ИЙМ Л БАЙДАГ. ХАРИН ГАДААД УЛСАД ХУВИЙН ЖУРМААР, АЯЛЖ ЗУГААЛЖ, SHOPING ХИЙЖ ЯВАА БОЛ ТА ХАЛЬТ МУЛЬТ СУРСАН ГАДААД ХЭЛЭЭР ЯРЬЖ БОЛНО ЗА!

х
х
2021-09-29 16:40

хөгийн ч юм болдоо яджаахад пастор

Нарсаа
Нарсаа
2021-09-30 22:01

Тэгнээ тэр Оюун-Эрдэнийг дэлхийд нэртэй харвардыг төгссөн гэхэд нэг л итгэл төрөхгүй байсан юм ккк Оюун-Эрдэн чинь Харвард төгссөн мундаг боловсролтой з�##�уу гээд л нэг хэсэг хар"ПИАРЧИН" хүүхдүүдээрээ баахан пиар явуулсан. Тэр нь худлаа л байж дээ.Дэлгүүрээс т�##�х,мах авах дайны ангил хэлтэй юм биздээ. ккк Оюун-Эрдэнийн зэс гууль нь цухуйж л байна даа.Хүүк мэдээж хэлгүй даадай. Энэ 3 дотроо Занданшатар нь арай дөнгүүр юм болов уу?яадаж орос хэлээр төрийн өндөр түвшинд ярьж чадахгүй ч Аяга хоолоо аваад идчих дайны гайгүй хэлтэй биздээ ккк

popdolt
popdolt
2021-09-30 22:03

Ингэхэд манай ерөнхий сайдад төрсөн л баараагүй үнэн юм бусад нь үнэн юм байдаг юм уу? ккк

Back to top button