
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссарын газар АНУ гадаадын цагаач дүрвэгсдийг хүлээн авах квотоо 62,5 мянга байсныг өөрчилж, 125 мянга болгон нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгааг сайшаасан байна.
Өчигдөр мягмар гараг /2021.09.21/-т Женев хотноо болсон уулзалтын үеэр Дээд комиссарын газрын хэвлэлийн төлөөлөгч Шабиа Манту Дэлхийн улс орнуудыг дүрвэгсдийг хүлээн авах илүү их газар гаргаж өгөхийг уриалав.
Тэрбээр “НҮБ-ын Дүрвэгсдийн комисс АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены цагаач, дүрвэгсдийн квотыг нэмэгдүүлэх саналыг сайшааж байна” гэв.
Ерөнхийлөгч Жо Байдены энэ шийдвэр нь Дэлхийн бүх улс орнууд дүрвэгсдэд тусалж, олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа биелүүлэх нь чухал гэдгийн нотолгоо болж байгааг онцлов.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены Засаг захиргаа аравдугаар сарын 1-нээс эхлэх 2022 оны санхүүгийн жилд тус улсад цагаач, дүрвэгсдийг хүлээн авах квотын хэмжээг 62,5 мянгаас 125 мянга болгон нэмэгдүүлэх талаар Америкийн хууль тогтоогчдод тайлангаа илгээсэнҮүнтэй холбогдуулан дүрвэгсдийг хүлээн авах асуудал гадаад бодлогын хувьд АНУ-ын ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд улс орны зорилгыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн Төрийн Департаментаас онцлов.
(Эх сурвалж: Tass)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.