
Германд жуулчны автобусанд зэвсэглэсэн этгээд гурван хүнийг барьцаалсан талаар “Билд” /Bild/ сонин мягмар гараг/2021.09.21/-т мэдээлжээ.
Сонинд бичсэнээр, автобусанд зорчигчдын хооронд хэрүүл маргаан гарч, зорчигчдын нэг нь гурван хүнийг барьцаалсан байна. Түүнийг галт зэвсэгтэй гэж хэргийн газарт байсан гэрчүүд мэдээлсэн байна. Энэ хэрэг тус улсын өмнөд хэсэгт гарчээ.
Мөн цагдаагийн тусгай ангийн ажилтнууд хэргийн газар очиж, гэмт этгээдтэй яриа хэлэлцээ хийсний дараа барьцаалсан зорчигчдыг сулласан байна. Үүний дараа цагдаа нар барьцаалагчийг баривчилжээ.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.