ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

БНХАУ: Хүүхдүүдийг өдөрт 40-өөс дээш минут “TikTok”-т орохыг хориглолоо

“TikTok” аппликэйшнийг эзэмшдэг “ByteDance” компани 14-өөс доош насны хэрэглэгчдэд хязгаар тогтоолоо.

Хятадын хэрэглэгчдэд зориулсан хязгаарлалтыг дурьдвал:

-Хүүхдүүд “TikTok”-ийг өдөрт 40-өөс дээш минут хэрэглэхгүй байх гэсэн хатуу хяналт тогтоов

-Хүүхдүүд “TikTok” өглөөний 06 цагаас оройн 22 цаг хүртэл ашиглана

-Мөн эцэг, эхчүүдийг хүүхдийнхээ овог, нэрийг нь баталгаажуулахад туслахыг уриалсан байна.

Хятад улс хүүхэд залуусын интернэт хэрэглээг хяналтандаа авах гэж оролдсон анхны тохиолдол биш юм. Наймдугаар сарын сүүлчээр мөн насанд хүрээгүй хүүхдүүдийг өдөрт нэгээс илүүгүй цагаар онлайн тоглоомоор тоглохгүй байх шийдвэр гаргасан. Хязгаарлалтын цаг нь зөвхөн тодорхой цагуудад тогтоосон. Нэг үгээр хэлбэл, цагийн хязгаар тогтоосон.

Баасан гараг болон бямба, ням амралтын өдрүүд, бүх нийтийн амралтын өдрүүдээр оройн 20:00-21:00 цагийн хооронд гэж шийдсэн.

“ByteDance” компани бол хүүхэд залуусын дунд алдартай “TikTok”, “Xigua”, “Toutiao”, “BaBe” гэх зэрэг аппликэйшнийг эзэмшдэг Хятадын хувийн компани юм. Тус компанийг 2012 онд бизнес эрхлэгч Жан Имин үүсгэн байгуулсан бөгөөд “Alibaba Group”, “Tencent”, “Baidu”, “NetEase” зэрэг Хятадын интернет сүлжээний “том таван” компанийн нэг.

Засгийн газартай хамтарч, улс төрийн цензур тогтоосны улмаас тус компани АНУ болон бусад улс орнуудад удаа дараа шалгагдсан. Тиймээс 2020 онд АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп америкчуудын хувийн мэдээллийг Хятадын эрх баригчдад дамжуулсан гэх хэрэгт компанийг сэжиглэж байсан тул тус улсад “TikTok” үйлчилгээг хориглосон. Одоо харин АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Жо Байден Трампын гаргасан зарлигийг хүчингүй болгосон.  

(Эх сурвалж: rbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-23 19:32

Тик ток маш аюултай шүү. Үнэн бүткү апп устгав�##� таарна

Холбоотой мэдээ

Back to top button