ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

ОХУ-ын ГХ-ийн сайд Сергей Лавров: Орос улс НАТО-д элсэхгүй

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулга уулзалтад оролцох үеэрээ НАТО-гийн Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Йенс Столтенбергтэй уулзаж ярилцсан байна.

“Азаа туршаад хэрэггүй. Орос улс НАТО-д элсэхгүй” хэмээн Сергей Лавров гэрэл зураг авахуулах үеэрээ сэтгүүлчдэд маш товч бөгөөд тодорхой мэдэгдсэн байна.

Ерөнхий Ассемблейн чуулганы индэр Сергей Лавровын хэлсэн үгийг есдүгээр сарын 25-нд нийтлэхээр төлөвлөсөн байна.

ОХУ болон НАТО-гийн харилцаа урьдын адил хурцадмал хэвээр байсан ч 2014 онд Украйнд өрнөсөн үйл явдлын дараагаар улам хурцадсан билээ. НАТО-гийн холбоо Москватай практик хамтын ажиллагаагаа зогсоохоо мэдэгдэж, яриа хэлэлцээ нь зөвхөн улс төр, дипломат түвшинд явагдана гэдгийг сануулсан. Нөгөөтэйгүүр, ОХУ-ын цэргийн номлолд НАТО-гийн өргөжилт нь гадаад аюулын нэг хэмээн тэмдэглэсэн байдаг юм.  

Сергей Лавров, Йенс Столтенберг нарын уулзалт цааш хаалттай хаалганы цаана үргэлжилсэн байна.

(Эх сурвалж: Ria.ru)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-09-23 18:24

ха ха та нарыг нато угаасаа элсүүлэхгүй ээ мөрөөдчихсөн хулмас вэ

Холбоотой мэдээ

Back to top button