Ройтерсийн хэлмэгдсэн сэтгүүлчид өршөөлөөр суллагдав
Улстөрийн хилс хэрэгт гүтгэгдэж Мьянмар улсад хоригдоод байсан Ройтерс агентлагийн сэтгүүлчид суллагдсан байна. 33 настай Ва Лон, 29 настай Кьяв Соэ Оо нар 500 гаруй өдрийг шоронд өнгөрүүлсэн бөгөөд ийнхүү ерөнхийлөгчийн өршөөлөөр цагаатжээ.
Тэд Рохингья үндэстнүүдийн үймээн бослогын үеэр болсон хүний эрхийг зөрчсөн аймшигт халдлагуудын үнэн мөнийг илчлэхээр эрэн сурвалжлах баг ахалж байсан юм. Төд удалгүй улс төрийн нууц задруулсан хэргээр баривчлагдаж, долоон жилийн хорих ял сонссон. Хэвлэлийн эрх чөлөөний бэлэг тэмдэг болоод байгаа тэдэнд Пулитцерийн шагнал хүртээсэн юм.
Ва Лон, Кьяв Соэ оо нар хоюул гэр бүлтэй, балчир хүүхдүүдтэй. Суллагдсан даруйдаа тэдэндээ эргэж очихыг, хамгийн гол нь мэдээний редакцын өрөөндөө хурдхан орж суухыг хүсч буйгаа тэд гадны хэвлэлүүдэд хуваалцжээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.