ЭДИЙН ЗАСАГ

Тахал намжтал газрын тосны үнэ тогтворжихгүй

Газрын тосны бүтээгдэхүүний үнийг Брент болон WTI хоёроор хэмждэг. WTI нь АНУ-д хэрэглэдэг газрын тосны гол жишиг үнэ юм. Газрын тосны хэрэглэгч АНУ-ын зах зээлд нефть ямар үнэтэй байгааг энэ төрлийн газрын тосны үнэ л илтгэдэг.

Монгол улсад жилийн өмнө шатахууны үнэ АИ-92 1450 төгрөг байсан бол өнөөдрийн байдлаар 2050 төгрөг болж өссөн.  Дэлхийн зах зээлд нэмэгдсэнээс хойш манай улс энэ оны долдугаар сарыг хүртэл үнийг нь хүчээр барьж байсан юм. Учир нь Засгийн газраас коронавирусийн нөхцөл байдлыг харгалзан үзэж АМГТГ-т үүрэг өгч үнийг хүчээр барьж байв. Энэ нь иргэдийн амьдралд ихээхэн дэмтэй байсан ч шатахуун борлуулагч ААН-үүд дампуурах эрсдэлтэй халз тулаад байв. Наймдугаар сард нэг ААН гэхэд л 30 тэрбум төгрөгийн алдагдал аваад байсан учир аргагүй эрхэнд үнэ дахин нэмж 2050 хүргэж өнөөгийн түвшинд хүрсэн аж. Харин өнөөдрийн байдлаар Монгол улсад шатахууны хомсдолд орж буй. Энэ нь хөрш орноос ирэхээр төлөвлөж байсан бүтээгдэхүүн гэнэт тасалдаж хугацаандаа төлөвлөсөн ёсоороо ирээгүйгээс болсон юм.

2020 онд дэлхий нийтийн газрын тосны эрэлт цар тахлаас үүдэн багассан байв. Энэ нь үнэ буурахад хамгийн их нөлөөлж байсан юм. Дэлхий нийт цар тахлын нөхцөлийг хүлээн зөвшөөрч хөл хөдөлгөөнийг сулруулснаар газрын тосны эрэлт үүсэж үнэ өсөн, Брент төрийн газрын тос баррель тутамдаа 75.16 ам доллар болтлоо нэмэгдэв. Өнгөрсөн жилийн өдийд 37.26 байсан юм. Харин газрын тосны үнэ энэ сарын эхээр буурч 62 ам.доллар болсон бол уг үнэлгээ галзуурч дахин өслөө. Өнөөдрийн байдлаар дээд цэгтээ хүрч 77 америк доллар болов. Өмнө нь энэ ханшийг 2018 онд давж 84 ам.доллар болтол галзуурч байсан юм.

Харин WTI төрлийн газрын тос нь өнөөдрийн байдлаар 73.33 ам.доллар болж өссөн байна. Энэ төрлийн газрын тос хамгийн ихдээ 69 америк доллар орчим байсан юм.

Дэлхийн зах зээлд үүсэж буй савлагаа хамгийн наанадаж сарын дараа манай улсад үелзэж ирдэг. Үүнээс үзвэл дэлхий нийтэд газрын тосны үнийн хөөсрөл дорвитой доошлохгүй, короанвирусийн цар тахлын давлагаа эхлэх бүрт үнэ ийн савлаж, дээш хөөрөгдөж байгаа нь эрэлт ихсэж, нийлүүлэлт муу байгааг харуулаад буй. Иймд эл вирус дарагдах эсвэл эвлэрэн зохицож амьдрах үе хүртэл үнэ буурах төлөвгүй гэдгийг харуулж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button