ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Агаарын бохирдол жилд долоон сая хүний амийг авч оддог

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага /ДЭМБ/-аас Дэлхийн хүн амын арван хүн тутмын ес нь бохирдсон агаараар амьсгалдаг гэсэн тооцоог гаргажээ.

Дэлхийн олон улс оронд агаарын бохирдлын түвшин эрсдэлтэй хэвээр байгааг ДЭМБ онцолжээ. Хамгийн сүүлийн үеийн тооцоогоор жил бүр Дэлхийн хүн амын долоон сая хүн агаарын бохирдлын улмаас амиа алддаг гэсэн маш таагүй мэдээ гарсныг Женевт хийсэн хэвлэлийн мэдээнд танилцуулжээ.

Нас баралтын 90 гаруй хувийг нэг хүнд ногдох орлогын хэмжээ нь бага, эсхүл дунд орлоготой улс орнуудад, тодруулбал Ази болон Африк тив эзэлжээ. Энэ талаар ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебрейесус хэлэхдээ, “Агаарын бохирдол нь бид бүхний хувьд аюул занал учруулж байгаа боловч амьдралын түвшин доогуур ядуу зүдүү, нийгмээс гадуурхагдсан хүмүүс илүү өртөж байгаад санаа зовниж байгаа” гэв.

ДЭМБ-ын мэдээлснээр Дэлхийн хүн амын 40 гаруй хувь нь буюу ойролцоогоор 3 тэрбум хүн “гэртээ хоол хийхдээ ариун цэвэр хангаагүй бохир орчин”-д хийдэг гэжээ. Мөн, агаарын бохирдлыг мэргэжилтнүүд “эрсдэлт хүчин зүйл” гэж үзжээ.

Агаарын бохирдол “хил хязгааргүй” бөгөөд агаарын чанарыг сайжруулахын тулд Дэлхийн бүх улс орнуудын Засгийн газруудын уялдаа холбоотой арга хэмжээ эн тэргүүний асуудал болж байгааг онцолжээ. ДЭМБ-аас “Тээврийн асуудлыг урт хугацаанд хөгжүүлэх, илүү үр ашигтай үйлдвэрлэлийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглах, хог хаягдлыг зайлуулах гэсэн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд улс орнууд нягт хамтран ажиллах ёстой” гэжээ.

Хэрэв Дэлхийн улс орнууд 2016 онд ДЭМБ-ын баталсан зөвлөмжийг дагаж мөрдөөд, бүрэн утгаар нь хэрэгжүүлчихсэн бол 2021 онд агаар дахь нарийн тоосонцороос үүдэлтэй нас баралтын тоо хэмжээг даруй 80 гаруй хувиар буюу энэ нь ойролцоогоор 3,3 сая хүний ​​амийг аврах боломжтой байсан гэжээ.

Өнгөрсөн 2020 онд агаар дахь нарийн ширхэгт тоосонцорын хэмжээ хаа сайгүй нэмэгдсэн бөгөөд энэ нь хяналтгүй ойт хээрийн түймэр олон удаагийн давтамжтай, тодруулбал АНУ-ын баруун хэсэгт гарсан нь бас агаарын бохирдолд нөлөөлсөн байх жишээтэй.

(Эх сурвалж: ruptly)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button