НИЙГЭМ
Монгол, Японы эмнэлэг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжлээ

Өнөөдөр Монгол, Японы эмнэлгийг АШУҮИС-ийн харьяанд албан ёсоор шилжүүлэх үйл ажиллагаа болжээ. Ингэснээр тус сургууль харьяандаа нийт дөрвөн эмнэлэгтэй болж байгаа юм.
Арга хэмжээний үеэр АШУҮИС-ийн захирал Н.Хүрэлбаатар “Монгол Улсад их сургуулийн эмнэлгийн тогтолцоог бий болгох түүхэн үйл явдал нэг шатаар ахилаа. Энд сургалтын үйл ажиллагаа судалгааны ажил, эмнэлгийн тусламж үйлчилгээний хамт хийгдэх цогц боломж бүрдэнэ. Бид ихээхэн хариуцлага хүлээж байна” гэж ярьжээ.
АШУҮИС-ийн харьяа эмнэлгүүд:
- АШУҮИС-ийн төв эмнэлэг,
- 75 ортой Монгол анагаах ухааны төв эмнэлэг,
- Нүүр ам судлалын судлалын төв эмнэлэг
- Монгол, Японы эмнэлэг.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Heeriin emnelegee ontsgoigiin uuganbayaraas avaach emneleg emnelegtee l hereteishdee