ДЭЛХИЙ

Австралийн ерөнхий сайд руу өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ

Австраль улсад сонгуулийн өдрүүд үргэлжилж буй. Харин өнөөдөр олон нийтийн уулзалт зохион байгуулагдаж байх үеэр тус улсын ерөнхий сайд Скот Моррисон руу хуран цугласан олон дундаас хэн нэгэн өндөг шидсэн явдал болжээ.

Өндөг ерөнхий сайдын духыг оносон боловч хагараагүй аж. Үүнийг тэрбээр, “эсэргүүцлээ илэрхийлсэн хулчгар хэлбэр, хулчгар өндөг” хэмээн тайлбарлаж, нутгийн хэвлэлд яриа өгсөн байна. Тухайн үйл явдлын үеэр хийгдсэн бичлэгт 25 орчим настай эмэгтэй өндөг шидэж буй нь харагдана. Цагдаа нар түүнийг баривчилжээ.

Скот Моррисон өндөг шидүүлсэн Австралийн анхны улс төрч биш юм. Өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд тус улсын сенатор луу 17 настай фермер хүү өндөг шидэж байжээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button