Нийгмийн

Утаа мэдрэгчгүй өрхөд сайжруулсан түлш худалдаалахгүй, картыг нь идэвхжүүлэхгүй

“Таван толгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлшээ борлуулж эхэлж байгаа. Харин айлууд яндангаа хөөлөөнгүй, өрхөө бүтээсэн зэрэг шалтгаанаар угаартах тохиолдол хүйтний улиралд ихээхэн тохиолддог. Тиймээс “Таван толгой түлш” ХХК айлуудыг угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийнхөө хэвийн ажиллагааг шалгаж, баталгаажуулахыг анхааруулсан юм. Хэрэв төхөөрөмж нь эвдэрсэн, сааталд орсон бол харьяа дүүргийнхээ Хэрэглэгчдэд үйлчлэх төвд хандаж засуулах боломжтой. Мөн уг төвд шахмал түлш худалдан авах картаа идэвхжүүлэх юм.

Харин угаарын хий мэдрэгчгүй айл өрхүүдэд түлш авах эрхийг хааж, картыг нь идэвхжүүлэхгүй тухай тус компани мэдэгдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ҮНЭН
ҮНЭН
2021-09-27 12:13

ГАЛАА ТҮЛЖ ЧАДАХГҮЙ ҮХЭЖ БАЙВАЛ ХОХЬ НЬ ГЭЭД ӨГӨӨД ЗОЛИГТ ГАРГА ОРКУУДЫГ

Back to top button