Covid-19ДЭЛХИЙМэдээНийгмийнНИЙГЭМшуурхай мэдээ

Эрдэмтэд: “COVID-19” хүний дундаж наслалтыг эрс бууруулсан

Их Британи, Дани улсын эрдэмтэд коронавируст цар тахал өвчин нь хүний дундаж насыг бууруулахад хүргэсэн гэсэн судалгаа хийжээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар коронавирус нь Дэлхийн II дайнаас хойш хүний дундаж наслалтын хувь хэмжээг хамгийн доод хэмжээнд хүргэсэн гэжээ.

Судлаачдын үзэж байгаагаар дундаж наслалтын хэмжээ буурах үзэгдэл Европ, АНУ, Чили зэрэг 29 орны 27-д нь бүртгэгдсэн байна. Энэ судалгааг гаргахын тулд эрдэмтэд өнгөрсөн 2020 оны нас баралтын статистик мэдээллийг судалжээ.

“The Guardian”-ий мэдээлснээр АНУ-ын эрэгтэйчүүдийн дунд хамгийн их бууралт ажиглагдсан байна: 2019 онтой харьцуулахад 2,2 насаар, харин Литвад эрэгтэйчүүд 1,7 насаар буурсан үзүүлэлттэй гарчээ. Үүний зэрэгцээ эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдийнхээс илүү буурсан аж.

Дундаж наслалт ийм огцом буурч байгаа нь ихэвчлэн өндөр настнуудын дунд коронавирусээс шалтгаалсан нас баралт өндөр байгаатай холбоотой гэж тэмдэглэжээ.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button