ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Жо Байден вакцины гурав дахь тунгаа хийлгэлээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунгаа хийлгэлээ. Төрийн тэргүүний вакцинжуулалтад хамрагдаж буй үйл явцыг Цагаан ордон “Твиттер” хуудас болон бусад сувгаар шууд дамжуулсан байна.

Байден Ерөнхийлөгчид “Файзер” /Pfizer/ вакцин тарьсан байна. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө ч гэсэн “Файзер” вакцины эхний хоёр тунг хийлгэсэн байсан.

Вакцинд хамрагдах шаардлагатай америкчуудын 20 гаруй хувь нь хараахан вакцин хийлгээгүй байгаа тул тэднийг вакцинд хамрагдахын чухлыг Жо Байден онцлов.

Байден хэлэхдээ, одоо АНУ-д болж буй үйл явдал бол вакцинд хамрагдаагүй тэдгээр “цөөнх иргэд” улс оронд нь “вакцин хийлгээгүй хүмүүсийн тахал” гэгчийг бий болгож байгаа тул бүх америкчуудыг коронавирусийн эсрэг вакцин хийлгэхийг байнга уриалсаар байгаа юм.

(Эх сурвалж: mignews)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button