НИЙГЭМСПОРТ

Хүүхдийн спортын наадамд 4500 хүүхэд бүртгүүлжээ

Монголын хүүхдийн спортын зургадугаар наадмын зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар өнөөдөр /2019.08.27/ мэдээлэл хийлээ.

Хүүхдийн спортын наадам энэ жил есдүгээр сарын 9-нөөс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох аж. Энэхүү наадамд 21 аймаг, 9 дүүргийн 4500 гаруй тамирчин оролцохоор бүртгүүлсэн байна.

Энэ жилийн тухайд өвлийн хоёр, зуны 34 нийт 36 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд үндсэн 19, сонгох 5, паралимпийн 4, дифлимпийн 3, тусгай 3 төрлүүд орно гэв.

Ирэх жил Монгол Улсад “Азийн хүүхдүүд 2020” Олон улсын наадам болох учраас энэ удаа уг наадмыг угтаж, тамирчдаа бэлтгэх, амжилт гаргах зорилготой юм. Биеийн тамир, спортын газрын спортын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга О.Баттулга, “Энэ жилийн наадмын гол онцлог бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хамруулах үүднээс 12 төрлийг нэмж оруулсан. Бид энэхүү наадмаар дамжуулан олон улсын наадам, олимп, тив дэлхийн тамирчдын залгамж халааг бэлтгэх юм” хэмээлээ.

Хүүхдийн спортын наадмын шилдгүүдийг 6-7 номинациар шалгаруулна гэв. Шилдэг тамирчин, дасгалжуулагч, хороод, баг, аймаг, дүүргийг тодруулан мөнгөн шагналаар урамшуулах аж. Наадмын нээлтийг есдүгээр сарын 10-ны 12:00 цагт Буянт-Ухаа цогцолборт эхлүүлж, 15-ны өдөр Спортын төв ордонд хаалтын үйл ажиллагаа нь болох ажээ. Мөн наадмын үеэр сайн дурынхан ажиллах бөгөөд тэднийг спортын үйл ажиллагаа явуулдаг Их, дээд сургууль дээр бүртгэх юм байна.

С.ХОНГОРЗУЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button