УЛС ТӨР

ШИНЭ ЯАМД: ҮХНӨ-ийн дараа хоёр яамыг жил дамнуулан байгуулна

Эрх баригчид хоёр яам шинээр байгуулахаар төлөвлөсөн. Гэвч шинээр байгуулах хоёр яамаа УИХ-ын гишүүнээр удирдуулж, Засгаа чадавхжуулахаар тохироод буй. Тиймээс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулсны дараа хоёр яамыг жил дамнуулан байгуулах шийдэлд хүрчээ.

Үндсэн хуулийг хэрхэн өөрчлөх вэ?

Шинээр батлагдсан ҮХНӨ-д “Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно” гэх заалт багтсан. Ердөө жил гаруйн өмнө ёсчилсон уг заалтыг эдүгээ эрх баригчид “Парламентын гаднаас сонгогдсон сайд нар хэт чадамжгүй байгаа. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог өсгөж, тэндээс сонгогдох сайд нарын квотыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй байна” гэж тайлбарлаж буй юм.

Эрх баригчдын эл бодлогын хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 99 юм уу 108 болгож, үүнийг дагуулан парламентаас сонгогдох гишүүдийн тоог өсгөх өөрчлөлт хийгдэхээр байна. Нэг ёсондоо Үндсэн хуульд дахин өөрчлөлт оруулж, ЗУРГАА ба түүнээс дээш сайдыг УИХ-ын гишүүдээс томилдог жишгийг шинээр тогтооно гэсэн үг.

Эхлээд Эдийн засгийн хөгжлийн яамыг байгуулна

Эдийн засгийн хөгжлийн яам нь Үндэсний хөгжлийн газрын суурин дээр байгуулагдах юм. Тус газар Худалдан авах ажиллагааны газрын зарим чиг үүргийг шилжүүлж, концесс тэргүүтэй нэлээд данагар санхүүжилттэй ажлыг хариуцаж буй. Нөгөө талд Сангийн яам орлого, зарлагын урсгалаа дангаараа барьдаг хэлбэрт бодлогын өөрчлөлт хийнэ гэсэн хүлээлт бий. Гэвч одоогоор Эдийн засгийн хөгжлийн яамны бүтэц ямар байх, хэрхэн зохион байгуулагдах асуудал тодорхойгүй хэвээр байна. Ирэх оны төсөв дээр шинэ яамдын зардал огт суугдаагүй. ҮХНӨ-ийг хоёр дахь удаагаа хийсний дараа намрын чуулганы төгсгөлд батлах чигтэй байна.

Цахим хөгжлийн яамыг ирэх хавраас байгуулах ч…

Засгаас Emongolia-гийн хөгжилд ихээхэн анхаарч, хүч өгч буй. Уг дэд бүтцийн суурийг нэлээд жигдэлж байж, Цахим хөгжлийн яамаа байгуулах чигтэй байна. Эрх баригч намын удирдлагуудын хүрээнд яригдсанаар Цахим хөгжлийн яамыг ирэх хаврын чуулганаар оруулах эсвэл намрын чуулган руу нь хойшлуулах дэглэлт хийгдэхээр буй. Уг яамыг байгуулах амбиц генсек Д.Амарбаясгаланд өндөр байгаа тул ажил хэрэг болох нь цаг хугацааны л асуудал юм. Мөн л парламент дотроос Н.Учрал тэргүүтэй залуу гишүүд сайдаар нь очвол ажил явуулна гэх итгэл дээр томчууд нь нэгдсэн.

Тэгэхээр шинээр байгуулагдах хоёр яам нь ҮНХӨ-ийг хүлээхээс өөр аргагүй байгаа юм. Үндсэн хуульд суусан хойно МАН дураа хүрвэл шуудхан төсвөө ханзлаад, яамдуудаа шинээр байгуулах ажлыг гялалзуулчхаар. Бүтэц орон тоон дээр хүнээ шахах гэсэн улстөрчдийн хүлээлт ч өндөр байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

8 Сэтгэгдэл

  1. Turiin albanii hetersen danhar bytciig ulam nemeh .ih hurliin gishyyd gesen undur erh byhii hooson gar urgugchdiig nemegdyyleh ne uls orniig ulam dampuulald hutluh bolno .ard tymen yyniig zuvshuuruhgyi l baih daa.nerteigeer ne mongol hyn byr bygdeeree eeljleed ih hurliin gishyyn boldog huuli gargahuu

  2. Үндсэн хууль гэдэг ингээд өөрчлөөд байдаг зүйл биш,,,,МАН арай дэндэж байна уу,,,24 онд дүн тавина шүүүүүүү

  3. Сангийн яам бөыхад эдийн засгийн яамны хэрэггүй. Цахим яамны оронд нэг агентлаг бөйхад л болоо ш дээ. Дэд сайд, дэд дарга, дотроо хэлтэс, ####ба тасагтай газрын дарга, зөвлөх, туслах, даргын ажлын ####ба гэсэн илүү орон тоог хасах.

  4. Үнэхээр чух#### хэрэгтэй 2 яам байна. Харин жинхэнэ утгаар нь ажиллуулж чадах уу? гэдэг л асуултын тэмдэг дээ. Төрийн энэ олон төсөл, төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг хооронд нь уялдуулдаг, нэгдсэн нэг үр дүнд чиглүүлдэг үнэхээр бодлогын ЯАМ болоосой билээ, Эдийн засгийн хөгжлийн яам нь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button