ДЭЛХИЙНийгмийнНИЙГЭМ

Цөмийн дайныг өнөөх гайхал Хятадууд эхлүүлэх үү аль эсвэл

АНУ Хятадыг бараг бүх талаас нь цэргийн холбоотнуудаараа хүрээлээд эхэлчихлээ. Чухам эндээс л хамаг зүйл үүсэх болчихлоо. Бүслэгдсэн гэдгээ аль дээрээс л мэдэж, ойлгосон өнөөх айхавтар урд хөрш маань Бээжиндээ сандралдаад эхлэв. Үймсэн тул тэд цөмийн пуужингаар хариуг нь өгөх гээд “улаан товчлуур”-ыг хамгийн түрүүнд дарах болно гэж заналхийлэв. Өөрсдийгөө “Тэнгэрийн Луу” хэмээн өргөмжилдөг тэд Дэлхийн III дайныг шүгэл үлээн эхлүүлэхэд тун ч ойрхон болчихлоо.

ГАРААНЫ ШҮГЛИЙГ ХЭН ҮЛЭЭВ

Гэхдээ, гарааны шүглийг Австрали л үлээчхэв үү дээ гэж олон орны шинжээчид үзэж байна. Австрали Улс Францтай 90 орчим тэрбум америк долларын шумбагч онгоц нийлүүлэх стратегийн гэрээгээ цуцалсан түүх ойрын хэдэн сар ч биш бүр хэдэн жилдээ ч олон улсын улс төрийн хамгийн халуун сэдвүүдийн нэг болж магадгүй болов. Түүгээр ч барахгүй энэ нь АНУ, Их Британийн оролцоотой цэргийн шинэ холбоо байгуулах дээрээ тулав. “AUKUS” гэх шинэ нэр томьёо гарч, Дэлхийг бужигнуулж эхлэв. “AUKUS” гэдэг нь AUSTRALIA-UNITED KINGDOM-USA” /Австрали-Их Британи-АНУ/ гэсэн гурван улсын нэрний товчлол. Энэ үгний цаана маш том утга агуулга дагалдана.

ГАДУУРХАГДСАН ФРАНЦЧУУД

Францчууд Австралид “энгийн” хөдөлгүүртэй шумбагч онгоцнуудыг санал болгов. Гэтэл америкчууд тэдэнд францчуудын оронд цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц бүтээхэд нь тусална гэдгээ мэдэгдэв. Ашигтай гэрээг хэн ч биш, харин НАТО-гийн холбоотнууд тосоод авсан тул Парис үүнд нь эгдүүцэн уурсав. Ингээд л Францын эрх баригчид АНУ болон Австралид суух өөрсдийн элчин сайдуудыг эргүүлэн татаж эхэлсэн.

Есдүгээр сарын 15-нд “AUKUS”-ийн гэрээнд Австрали, Их Британи, АНУ гарын үсэг зурав. Үүнийх нь хариуд Москва ч бас мэдээж нэлээд сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлэв. Эвсэл гэрээ байгуулснаар австраличуудад цөмийн зэвсэгтэй шумбаг флот байгуулах боломж гарч ирнэ. Одоо Дэлхийд зургаахан улс цөмийн шумбагч онгоцтой байна. АНУ, БНХАУ, ОХУ, Их Британи, Франц, Энэтхэг. Үүнийг бид тоолгүй орхиж болохгүй.

ХЯТАДЫГ БӨӨРЛӨХӨӨД ЭХЛЭВ ҮҮ

Англо-Саксоны орнуудын шинээр байгуулсан “гуравлсан холбоо”-ны зорилго нь үндсэндээ БНХАУ руу чиглэсэн. Хятадууд мэдээж үүнийг нь мэдэхийн дээдээр мэдэж байгаагийн хувьд Бээжин хариу үзүүлж “сүрдүүлээд” эхэлсэн. Учир тиймийн тул, америкчууд Европын холбоотнуудтай харилцах харилцаанд нь сэв суусан ч хамаагүй эвсэлдээ Австралийг нэгдэхийг ятгасан. Австралийг өөрийн талд оруулахын тулд мань хашрууд /америкчууд/ хамгийн сүүлийн үеийн технологиор асвстраличуудыг зэвсэглэхэд бэлэн гэдгээ мэдэгдлээ.

Хятадууд сохорчихоогүй болохоороо АНУ-т бүх талаасаа бүслэгдсэнээ харж байгаа учир “AUKUS” эвсэл байгуулагдсантай зэрэгцээд АНУ, Австралиас гадна Энэтхэг, Японыг багтаасан Аюулгүй байдлыг хангах дөрвөн талт яриа хэлэлцээ /QUAD/-ний анхны дээд хэмжээний уулзалтыг есдүгээр сарын 24-нд зохион байгуулав.

НАРИЙН АРГАТАЙ БЭЭЖИН

Бээжин бол ерөнхийдөө Европчууд шиг шууд хариу үйлдэл үзүүлээд байдаггүй. Тэд их л нарийн аргаар үзэв. Францыг дуурайж Элчин сайд нараа эгүүлэн татахын оронд өөр дипломат схемээр ажиллав. Бээжингийн өндөр албан тушаалтнуудын амнаас хүчтэй хүчтэй мэдэгдэл хийв. Энэ удаад хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг НҮБ-ын Ерөнхий Нарийн Бичгийн Даргын Эдийн засаг, нийгмийн асуудал хариуцсан орлогч асан Ша Зуканг чанга ярив. Тэрбээр АНУ-ын эрх баригчдын байгуулсан цэргийн эвслийг цөмийн зэвсгээр няцаахад хамгийн түрүүнд бэлэн байхыг Хятадын эрх баригчдад уриалав.

Гэтэл хятадууд цөмийн зэвсгээр далайлган сүрдүүлснээ дараагаар нь эрс үгүйсгэв. БНХАУ-ын Гадаад Хэргийн Яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин хэлэхдээ “БНХАУ цөмийн зэвсгийг бүрэн хориглох, устгах явдлыг идэвхитэй дэмжиж байгаа бөгөөд хэзээ ч түрүүлж цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх үүрэг хүлээсэн” гэж алдсан үгээ буцаагаад барьчхав. Уг нь үг алдвал барьж болдоггүй гэдэгсэн.

Эдгээр эсрэг тэсрэг утгатай үгэн “манёврууд”-ын утга нь ил тод. Эцэстээ австраличууд цөмийн пуужин биш харин цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоц авахаар болсон. Мэдээжийн хэрэг, Австралийн цэргийн чадавх мэдэгдэхүйц өргөжих нь дамжиггүй.

БНХАУ хэзээ нэгэн цагт АНУ болон түүний холбоотнуудын заналхийллийн түвшинг хэр нухацтай үнэлэх нь харин өөр асуудал. Цөмийн зэвсгийн биш дайн дэгдсэн ч одоогийн нөхцөл байдалд тэдний хэн нь ч дайтахыг хүсэхгүй байгаа нь хоёр талд тов тодорхой байгаа юм. Гэвч, талуудын сөргөлдөөн, түүний дотор эдийн засгийн байдал улам хурцдах тул нөхцөл байдал ойрын жилүүдэд мэдэгдэхүйц өөрчлөгдөж магадгүй.

Энэ хугацаанд үнэхээр хамгийн ихээр зовж шаналах цорын ганц тал бол Францаар төлөөлүүлсэн Европын Холбоо. Үнэн хэрэгтээ, Европын Холбоо тус мөргөлдөөний хажуу талд хэвээр байна. Ингэх нь ойрын хэдэн жилд европчуудад БНХАУ-аас илүү их ашиг тус өгөх болно.

Гэвч, Европын Холбоо ба түүний гол холбоотон АНУ-ын харилцаа Ерөнхийлөгч асан Дональд Трампын үеийнх шиг дахин “хүйтэн” болж байна. Парис бүх Европын нэгдсэн арми гэгчийг байгуулахыг эрэлхийлж эхлэв. Вашингтоны зүгээс Францын энэ саналд шууд шүүмжлэлтэй хандаж, буруутгах байгаа ч гэлээ үүнийг үл харгалзан энэ санаа нь хэрэгжих төлөвтэй байна. Австралийн шумбагч онгоцтой холбоотой асуудал францчуудын уурыг маш их хүргэсэн тул НАТО-д  ч хохирол учруулж магадгүй юм.

ОРОСЫН ОРОЛЦООНООС ИХ ЗҮЙЛ ШАЛТГААЛНА

ОХУ, ЕХ-оос ялгаатай нь Америкийн шинэ холбоо үүсгэн байгуулагдахад нэг их зовж шаналж харагдаагүй. Харин ч эсрэгээрээ албан бус түвшинд төвийг сахисан байдалтай оролцож байгаа юм. Оросууд америк болон хятадын хоорондох цэргийн сөргөлдөөнийг зогсоохыг ятгаж байгаа гэсэн цуу яриа хүртэл гарсан.

Гэвч, Кремль Цагаан ордонтой ойртож нөхөрлөхдөө бэлэн биш байгаа нь тодорхой байна. ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавровын мэдэгдлээс харахад, хятадын талын мэдэгдэлд Москвад Хятадтай ойр дотно холбоо тогтоохыг илүүд үздэг гэжээ.

Барууныхны хувьд Кремлийн итгэлийг дахин олж авч, сэргээх боломжоо алдсан. Үүний үр дүнд Орос дахь шинэ Англо-Саксоны “гуравласан холбоо” нь тэдний ашиг сонирхолд /шууд бусаар ч бас/ заналхийлж байна гэж ойлгогдохоор байна.

Нөгөө талаар, Орос улс өнөөг хүртэл мөргөлдөөний талбар дээр байгаа бөгөөд үүнд мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэх хүсэлгүй байна. Эцэст нь оросууд “бооцоо” тавив: Хятадын нөхцөл байдал улам хүнд байх тусам Москвагийн нөхөрлөл илүү үнэ цэнэтэй болно.

ТАЙВАНИЙ АСУУДАЛ ШАЛТАГ БОЛОХ УУ

Дээр дурдсанаас гадна, Хятад болон Тайванийн хоорондох бүс нутгийн хурцадмал байдал улам бүр нэмэгдсээр байгаа. Энэ нь Хятадын явуулж буй цэргийн манёвруудтай холбоотой. Тиймээс Австрали улс Тайванийн хоолойд болзошгүй цэргийн ажиллагааны бэлэн байдлаа улам зузаатган хүч нэмэгдүүлж байгаа гэсэн мэдээлэл ирсээр л байна.

Тайванийн асуудлаас үүдэлтэй АНУ, Хятадын хоорондын зөрчилдөөнд Австрали улс хөндлөнгөөс оролцох эсэх талаар аль хэдийнэ хэлэлцэж эхэлсэн гэсэн нийтлэл “Австралийн санхүүгийн тойм” сэтгүүлд аль дөрөвдүгээр сард нийтлэгдэж байв. Тэгэхээр америк, австралийн “нөхөрлөл” эртнээс гүнзгийрсэн. Тухайн үед нийтлэлд нөхцөл байдал хараа хяналтаас гарч улам даамжирвал Австрали улс “гараа хумхиад зүгээр хараад суухгүй” гэдгээ Бээжинд сануулж байв.

Австрали улс бол далай тэнгисийн зэр зэвсгийн чадавхын хувьд “Коллинз” ангиллын шумбагч онгоц, тэнгисийн тандалт туршуулын хөлөг онгоц, “Супер Хорнэт” хэмээх сөнөөгч онгоцнуудаас гадна “Боинг” компанийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлэх “Вежтэйл” хөлөг онгоцнуудыг эзэмшдэг бөгөөд тэдгээр нь Гуам, Япон болон Филиппин дэх АНУ-ын цэргийн баазуудыг багтаасан холбоотнуудын хүчин чармайлтыг дэмжих зорилгоор байрладаг.

Нөгөөтэйгүүр, Австралийн Батлан ​​Хамгаалах Яамны өмнөх албан тушаалтны тооцоолсноор, Австрали улс тэнгисийн цэргийн хүч, зэвсэг техникээр хангахаас илүүтэйгээр агаараас хамгаах магадлал нь илүү өндөр хэмээн мэдэгдэлдээ дурьдаж байв.

АНУ-аас гадна Тайваний бодлогыг дэмжиж, туслах улсын тоонд Австрали улс нэгдэн орсон байдаг. Үүний нэг тод илрэл бол Австрали улсын эрх баригчид  “Хятадуудаас болж” батлан ​​хамгаалах чадвараа сайжруулах зорилгоор удирдлагатай пуужин бүтээнэ гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард албан ёсоор зарлаж байв.

Австралийн Стратегийн Бодлогын Хүрээлэнгийн дэргэдэх Батлан ​​Хамгаалах, Стратеги- Үндэсний Аюулгүй Байдлын тэргүүн Майкл Шобриж мэдэгдэл хийх үеэрээ “Хэрэв Бээжин Тайванийг хүчээр хяналтандаа авахыг хүсвэл Австрали улсын зүгээс Тайваньд тусламж үзүүлнэ. Тэр үед бидэнд их хэмжээний гар хийцийн пуужин шаардлагатай болно” хэмээж байсныг хэлэх нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
zochin
zochin
2021-09-30 11:32

oros oroltsohgui,china umdunduu dusaaj buult hiine war3 bolohgui

М
М
2021-09-30 11:41

Haytaduudiig darahgui bol odoo er ni delhiig ezlene gesen bodoltoi bgaa ,daruulj bh ni manai mongol ulsad ch ashigtai, hoid solongosiig hamgaaldag uls bol hyatad ene ni ideeduid mash ih urshigtai manaih iim hetsuu 2 ulsiin gold bga bolohoor hugjihgui bga hugjih bolomjiig ch olgohgui bgaa 3 dagsh hil zalgaa ulsgui bolohoor sul tal gehdee 3 dagsh hursh ornoor amerik ulsiig nerleed bga ni ih zuv shuu gehdee bas hamaagui zarlaj bolohgui er ni negdsen undesnii baiguullaga l ih muu ajlaad ene uls ornuud iim baidaltai bolood bn da

Зочин
Зочин
2021-09-30 11:42

Дайн болох гээд байх шиг. Орос Украйн, АНУ Хятад гээд юу болоод байнаа

Гэрт
Гэрт
2021-09-30 11:42

Орос, хятадын хөрш орнууд тэдний байнгын дарамт зан�##�хийлэл дор оршдог. АНУ байгаагүй бол юу болохыг төсөөлхөд бэрх.

Yum
Yum
2021-09-30 11:45

Bi vuuns hotsorchiv dain blkoj bgamu laa shudenz ee beldhu mahaa nuutsulhu ????

Yu
Yu
2021-09-30 11:45

Орос, хятадын хөрш орнууд тэдний байнгын дарамт зан�##�хийлэл дор оршдог. АНУ байгаагүй бол юу болохыг төсөөлхөд бэрх.

Sambuu
Sambuu
2021-10-01 14:16

Hyatadig togtooj barihin tuld US,Australia, Japan,India negdmel baih ni zuitei.
Orosuud ungun deeree Hyatadig eserguutsehgui bgaa ch hezee ch hyatadin holbooton bolohgui, hyataduid ch orosuudtai holbootonnbolohgui gej uzej bnaa

Mr
Mr
2021-10-01 14:22

Laa shvdenzeer yhnaw bvgdiin bombogdool alchihsas hoish

ҮНЭН
ҮНЭН
2021-10-01 17:29

ОРОС ХЯТАДЫГ ЦӨМД ӨӨР АРГА БАЙХГҮЙ

Холбоотой мэдээ

Back to top button