Нийгмийн

ЭМЯ цар тахлаар нас барагсдын тоог 20 дотор ДАРЖ байгаа юу

Коронавирусийн халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 1209 болоод буй талаар ЭМЯ-наас мэдээлж байна. Гэхдээ нас баралтын тоон мэдээлэл өдөр бүр зөрүүтэй гарч буй, гэнэт тоон мэдээллээс хасагдсан гэх мэт асуудлууд гарсаар буй.

-АРАВ ХОНОГТ ЦАР ТАХЛААР 157 ХҮНЭЭ АЛДЛАА-

Тиймээс ЭМЯ-ны зүгээс илэрч буй халдар болон нас баралтын тоон мэдээллийг дарж мэдээлж байгаа юм биш биз гэх хардлага гараад буй юм.

Тодруулбал ДЭМБ-аас манай улсад өдөрт бүртгэгдэх халдварын тоог 5000 орчим гэж мэдээлснийг ЭМЯ-наас хурал хийхдээ ДЭМБ буруу мэдээлсэн хэмээгээд өнгөрсөн. Улмаар ДЭМБ буруу тооцоолол хийсэн тул залруулга гаргахаа илэрхийлсэн хэмээсэн ч өнөөдрийг хүртэл залруулга хийсэнгүй.

Түүнчлэн нас баралтын тоон мэдээлэл зөрүүтэй байгаа талаар ЭМЯ-наас сэтгүүлчид асуухад нас баралтуудаа нягталж үзээд, ковид шалтгаангүй гэж үзсэн хүмүүсийг тоон бүртгэлээс хассан талаар ч мэдээлж байв. Тиймээс одоо өгч буй 1209 гэх тоо хэр бодит вэ гэдэгт эргэлзээ төрж буй юм.

Албан бус эх сурвалжуудын мэдээллээр тахлын голомтод ажиллаж буй эмч, сувилагч нар нас баралтын тоон мэдээлэл бодит байдлаас бага байгаа талаар хэлэх болсон гэх. Түүнчлэн нас баралтыг өдөр тутам 20 дотроо барьж мэдээлэх чиглэл авсан ч гэх мэдээлэл байна.

Ямартаа ч 2021.09.20-2021.09.30 хүртэл 10-хан хоногийн хугацаанд коронавирусийн халдвараар 157 хүн нас бараад байна.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
han
han

ariach de nas baralt ovdson hunii toog hasch darj medeelj yadag bna delhiin eruul mendiin baiguulaga yu gel buruu medeelhev de

Монгол улсын иргэн
Монгол улсын иргэн

Үнэхээр аймшигтай. Монгол төрийн эмгэнэл энэ болоод байна. Хүрэлсүх, Занданшатар, Оюунэрдэнэ гурвыг төрөөс зайлуулахгүй бол монголчууд короногоор үхэж дуусах нээ. 7 хоногт 160-аад хүн короногоор нас бараад байхад тоох ч үгүй сонгулийн сурталчилгаа хийгээд явах юмаа МАН. Бүр албаар хүүхдэд, залуучуудад короно тараах зорилгоор хичээлийг танхимаар оруулж өдөрт хэдэн зуугаараа өвчилж байна. Короно тусаад эдгэрсэн хүмүүс насан туршын эмгэгтэй болно гэдгийг дэлхий нийтээрээ мэдээд байхад албаар монголчуудыг хорлож байна. Эдэнд одоо итгэх ямар ч арга байхгүй. Төрийн өндөрлөгт гарахын тулд юу ч хийхээсээ буцахгүй байна. Юун короно, юун ард түмэн. Ёстой аймшгын мангаснуудын аманд орж дээ монголчууд. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэдэг энэ л байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button