Нийгмийн
ЭМЯ: Оюутнуудыг эрүүл мэндийн даатгалд хамрагдаж халдвараас сэргийлэхийг уриаллаа
Өнөөдөр Эрүүл Мэндийн Яам баасан гарагийн ээлжит хэвлэлийн хурлаа хийж байна. Энэ үеэр УОК-ын Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр “Оюутны дотуур байранд 10мянга орчим орон нутгийн оюутан амьдарч байгаа. Тэдэнд зориулан тусгай халдварын үед баримтлах удирдамж гаргасан. Үүнээс гадна Төрийн их, дээд сургуулиудыг эрүүл мэндийн даатгалд хамрагдаасай гэж уриалж байна. Үүнд олноор нь хамруулах талаар төрийн их дээд сургуулиуд хамтарч ажиллах хэрэгтэй байна.
Одоогийн байдлаар МУИС-ийн дөрөвдүгээр байр болон Оюутны өргөө-2-ийг оюутны тусгаарлах байр болгосон” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.