УРЛАГ

Шанхайн олон улсын наадмын шилдгийн шилдгээр бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорчээ

ҮУИТ-ын бүжигчин, МУСТА Б.Эрдэнэбаяр Шанхайн олон улсын бүжгийн наадамд цар тахлаас үүдэн цахимаар оролцсон юм. Тэрбээр олон улсын чанартай зургаан тэмцээнд оролцоос дөрвөөс нь тэргүүн байр хүртэж, хоёрт нь дэд байрт орсон чансаатай бүжигчин билээ. Энэ удаагийнх түүний оролцсон олон улсын чанартай долоо дахь тэмцээн юм.

Тэрбээр энэ удаад урьдын адил амжилттай оролцож шилдгийн шилдгээр тодорсон байна. Иймээс түүнтэй холбогдож тэмцээний талаар тодрууллаа.

-Олон улсын долоо дахь тэмцээндээ орсон гэсэн. Ямар төрлөөр оролцсон бэ?

-Шанхайн олон улсын наадам Солонгос улсад болсон. Энэ наадамд бичлэгээ явуулж цахимаар оролцсон. Эхний шатанд долоон бүжигчнийг тэнцүүлсэн. Миний хувьд Монгол ардын бүжиг болон Гүрж үндэсний этник бүжгийн гэсэн хоёр төрөлд бүтээлээ илгээсэн.

-Бүтээлүүд нь хагас финалдаа тэргүүлсэн гэсэн үг үү?

-Хоёр уран бүтээл маань хоёул байр эзэлсэн. Хамгийн гоё нь хагас шигшээд биш шууд финалд нь орохоор болсон юм.  “Уулын залуу” Монгол ардын бүжиг нь тэргүүн байранд орж “Top price” цом батламж хүртсэн. “Нутгаа тэмүүлэхүй” А.Батхүү багшийн маань дэглэсэн бүтээл маань шагнал хүртсэн.

Уг тэмцээний баллет, этник, модерн гэсэн олон төрлүүдээс шилдгээр шалгарсан. Үүний шагналд Шанхайд болох олон улсын А зэрэглэлийн гоцлол бүжигчдийн этник төрөлд шууд финалд нь өрсөлдөх эрх авсан. Үүнээс гадна тус тэмцээнд оролцох мандат болон хураамжны 800 мянган төгрөгийн шагнал хүртээсэн. Энэ нь шууд тэмцээний данс руу шилжсэн. Шанхайн наадамд этник төрөлд шалгарсан анхны бүжигчин болсон.

Шанхайд болох тэмцээнд тэтгэлгээр орж байгаа анхны Монгол бүжигчин болж байгаад баяртай.

-Шанхайн наадамд оролцох тэтгэлгээр шагнуулсан юм байна. Тэгэхээр очиж оролцох уу?

-Шанхайн наадамд онлайнаар олон улсын бүжигчидтэй өрсөлдөн шүүгдэнэ.

-ҮУИТ-ын хамт олон нь олон улсын наадамд оролцоход нь хэр дэмжлэг үзүүлсэн бэ?

-Хамт олон маань үргэлж дэмжсээр байдаг. Монгол Улсын үндэсний урлагийн их театрын хамт олон болон Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулгын нийт хамт олондоо маш их баярлаж, талархаж явдгаа энэ завшаанаар хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-01 16:20

hh

Холбоотой мэдээ

Back to top button