Нийгмийн

Авлигын хэргийн шүүх хурал нь 16 удаа хойшилсон Э.Бат-Үүлийн цаад санаархал

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн сурталчилгаа үргэлжилсээр байна. Сонгуулийн санал хураалт болтол найм хоног үлдэв. Нэр дэвшигчид дор бүрнээ өөрсдийн арга барилаар сурталчилгаагаа хийж харагдана. Зарим нь талбай дээр “амьдарч”, нөгөөх нь морь унан попорч, нөгөө хэсэг нь сошиалдаа ухаантай постуудаар бөмбөгдөх гэх мэт.

Энэ удаагийн нөхөн сонгуульд АН-аас Сонгинохайрхан дүүрэгт Э.Бат-Үүл, Хэнтий аймагт Б.Гарамгайбаатар нэр дэвшихээр болсон. Гэтэл УИХ-ын гишүүн болохоор зэхээд буй энэ хоёр хүн гэмт хэргийн улмаас хуулийн байгууллагад шалгуулж байсан, байгаа бохир түүхтэй улсууд юм. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байв.

Тэгвэл энэ удаа нэр дэвшигч Э.Бат-үүл нарын 11 хүнд холбогдох авлигын хэрэг шүүх дээр яагаад ингэж удааширч буй талаар сураглав.

-Э.БАТ-ҮҮЛ ХҮҮГИЙНХЭЭ КОМПАНИД ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН ГЭХ ХЭРГЭЭР ШҮҮГДЭЖ БУЙ Ч АРГА СААМ ХАЙЖ ХОЙШЛУУЛСААР БАЙНА-

Хотын дарга асан Э.Бат-Үүлийг Төрийн орон сууцны санхүүжилтийн корпорацын захирлаар ажиллаж байсан А.Гантулга, “Бэрэн групп компанийн захирал Б.Мөнхтөр нартай бүлэглэж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, мөнгө угаасан гэх хэргээр прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн байдаг. Уг хэрэг шүүгдэгч нарын өмгөөлөгч халдвар авсан, хөл хорионд байгаа гэх мэт шалтгаанаас болж өдийг хүртэл болоогүй, маш олон удаа хойшилсоор, цаг уясаар байна.

Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан хамгийн сүүлд наймдугаар сарын 13-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан ч нэр бүхий шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ирээгүй, энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг “Ковид-19” цар тахлын улмаас тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Тэгвэл түүнээс хойш бараг хоёр сар болох нь. Гэтэл шүүх хурал дахин товлоогүй, хэзээ товлох нь тодорхойгүй байгааг эх сурвалж мэдээлж байна.

Э.Бат-Үүлийг хотын дарга байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, ТОСК-ын гүйцэтгэх захирал А.Гантулгыг удаа дараа дарамтлан Хөгжлийн банкнаас орон сууц барих зориулалтаар олгосон зээлийн хөрөнгөөс есөн тэрбум төгрөгийг “Бэрэн групп” рүү шилжүүлэх шийдвэр гаргуулсан гэх үндэслэлээр шалгасан. Улмаар тус групп нь Э.Бат-Үүлийн хүү Б.Чулуудайн эзэмшдэг “Гранд лайн” ХХК-ийг 5.5 тэрбум төгрөгөөр худалдан авч, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэргээр яллагдагчаар татсан байдаг юм. Нэг ёсондоо Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хүүгийнхээ компанид давуу байдал олгосон албан тушаалын хэргээр ийн шүүгдэж буй.

Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 70 хавтаст эрүүгийн хэргийг 2020 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Эл хэрэг прокуророос шүүхэд шилжиж ирснээс хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 16 дахь удаагаа хойшлоод байна. Энэ бол маш их тоо юм.

ДҮГНЭЛТИЙН ОРОНД: Хэдийгээр цар тахлын үе таарсан ч гэсэн шүүх хурал ийн олон удаа хойшилж байсан тохиолдол үгүй. Энэ нь түүнийг шүүхэд нөлөөлж, шүүх хурлыг албаар хойшлуулахад нөлөөлөөд байна уу гэх хардлага төрүүлж буй юм. УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшиж буй энэ цаг үед шүүх хурлыг дахин товлохгүй хоёр сараар гацсан нь ч үүнтэй холбоотой байж мэднэ. Учир нь шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх аваас түүний карьер унаж, сонгуулийн компанит ажилд нь сөргөөр нөлөөлж, дахин төрийн ордонд тухлах боломжийг нь үгүй хийх юм.

Б.ЦЭЛМЭГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ИРГЭН
ИРГЭН
2021-10-02 09:48

9 ТЭР БУМЫГ УГААЖ ХҮҮТЭЙГЭЭ 5,5 ТЭР БУМЫГ ЗАВШЧИХААД ХУЛГАЙЧ ЦАРАЙЛСАН ХУЛХЫН БААТАР БАТ ҮҮЛ ШҮҮХ ХУРЛААС 16 УДАА БУЛТАЖ ХОЙШЛУУЛААД СОНГУУЛЬТАЙ ЗАЛГАЖ ХЭРГЭЭ ЦАЙРУУЛЖ ИДСЭН УГААСАН МӨНГӨӨ ГАВЬЯАНД ТООЦУУЛАЖ ХУЬХДАХ НЭЭ .НЭГ Ч ОРОН СУУЦГҮЙ ГЭНЭЭ .ИНГЭЖ ТҮМНИЙГ ХУЛЬДААД БААТАРБОЛСОН ЛУЙВАРЧИН

Зочин
Зочин
2021-10-02 09:51

Наад хүнээ оролдолгүй тайван орхи.

Зочин
Зочин
2021-10-02 10:36

Энэ хулгайч монголыг хорлох ажлаа үргэлжлүүлсээр байна. Вун төрд з�##�ах, бушуухан байх ёстой шоронд нь хийхгүй бол улам их гай тарина шүү. Ичих нүүр совесть гэх юмгүй хулгайчилдаа.

зочин
зочин
2021-10-02 12:43

өнөөгийн Улс төрч нэртэй Этгээдүүд Хээль хахууль, З�##�илангийн Гэмт хэрэг хийжчихээд Ял авахаас �######�схийж Сонгуульд нэр дэвшиж Ялаас мултрах аргаа хайж байгаа нь Ичгэвтэр, СЕХ-ч гэсэн Хуулийн байгууллагаар ш�##�гагдаж байгаа Этгээдэд Нэр дэвших Үнэмлэх олгож л байдаг, МУ Гэмт хэргийн Орон болжээ,

Иргэн
Иргэн
2021-10-02 14:23

Бат Үүлийг Барахгүй бол төр байгаад яадгийн

Баяр
Баяр
2021-10-02 20:57

Бат үүл бзда тэр нүүлгэн шилжүүлсэн айл өрхүүдээ орон сууцтай болгхгүй бол үхсэн хоин чнь хүртэл хүүрэн др чнь очиж өрөө нэхэх болно шүү

Иргэн
Иргэн
2021-10-03 19:34

Шоронгоос бултах, цаг хожих.

зочин
зочин
2021-10-03 22:09

Бат-Үүл Монголын үнэтэй сэхээтэн, баялаг.

Холбоотой мэдээ

Back to top button