ДЭЛХИЙ
Никола Саркози хорих ял сонсов

Францын ерөнхийлөгч асан Никола Саркози нэг жилийн хорих ял сонссон байна. Энэ талаар Парисын шүүх өнгөрсөн пүрэв гарагт мэдээлсэн байна.
Тодруулах юм бол, 2012 оны сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн гэж Никола Саркозиг буруутгаад буй аж. Саркози эл шийдвэртэй санал нийлэхгүй байгаа гэнэ.
Өмнө нь тэрбээр авлигын хэрэгт холбогдож, гурван жилийн ял сонссон ч давж заалдаж байжээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЯЛ ЗАВШИГЧ ЭНХБАЯР ШОРОНДОО ЭРГЭЖ ОРОХ БОЛТУГАЙ