НИЙГЭМ

Б.Батцэцэг сайд ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавровтой утсаар ярьжээ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтай 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр утсаар ярив.

Гадаад харилцааны сайд нар хоёр тал Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн түүхт ойг энэ оны туршид худалдаа, эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, хүмүүнлэг зэрэг олон салбарт өргөн агуулгатай арга хэмжээ зохион байгуулан угтаж буйд баяртай байгаагаа онцлон тэмдэглээд, оны үлдсэн хугацаанд хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлалын талаар санал солилцлоо.

Түүнчлэн Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг зохион байгуулах нь чухал болохыг сайд нар онцлон тэмдэглэв.

Гадаад харилцааны сайд нар энэ үеэр хоёр талын худалдаа, дэд бүтэц, боловсролын салбарын хамтын ажиллагааны зарим тулгамдсан асуудлыг хэлэлцэв. Тухайлбал, “УБТЗ” ХНН-ийн үйл ажиллагаатай холбоотой хуримтлагдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, ОХУ-аас Монгол Улсад нийлүүлэх шатахууны хангамжийг тогтвортой байлгах талаар ярилцаж, Улаанбаатар хотод Монгол-Оросын хамтарсан дунд сургууль байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын ээлжит уулзалтыг ойрын хугацаанд зохион байгуулахаар ажиллахаа илэрхийлэв.

Сайд нар мөн олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар санал солилцлоо.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button