НИЙГЭМ

Гурван настай хүүгийн хоолойд гацсан зоосыг гаргажээ

Б.Түвшин эмч гэр бүлээрээ Нийслэл Улаанбаатараас нүүж, Хөвсгөл аймагт суурьшин, тэндхийн нэгдсэн эмнэлэгт ажиллах шийдвэр гаргасан нь олны хүндэтгэлийг хүлээсэн билээ. Тэрбээр очсоноосоо хойш орон нутгийн эмч нартай хамтарч, хэд хэдэн томоохон мэс заслыг амжилттай хийгээд байгаа юм.

Тэгвэл өнөөдрийн хувьд тэр гурван настай хүүгийн хоолойд гацсан зоосыг аюулгүй гаргасан талаар сонин болгож бичжээ. Зоосыг дурангаар авсан байна. Эмч “Орон нутгийн эмнэлэг ачаалал ихтэй, хүнд тохиолдлууд элбэг байх юм” хэмээжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button