ДЭЛХИЙ

ИРАН: Тохиролцоогоо санахгүй бол бид “гэдийнэ”

Ираны ерөнхийлөгч Хассан Рухани өчигдөр буюу тавдугаар сарын 8-нд цөмийн элемент болох Ураны олборлолт, худалдааны сэдвээр нэгэн сонирхолтой мэдэгдэл хийлээ.

Тус улс Ураны үлэмж нөөцтэй, олборлолтоороо дэлхийд дээгүүр жагсдаг орон. Харин 2015 онд АНУ, Англи, Франц, Герман, Орос, Хятад гэсэн зургаан улстай Ираны засгийн газар нээлттэй чуулга уулзалт зохион байгуулж Ураны экспорт худалдааны дээр тохиролцоонд хүрсэн байдаг. Үүнийг “олон улсын цөмийн элементийн тохироо” гэж гадны хэвлэлүүд нэрлэж, онцолдог.

Тохироо хийгдсэнээс нэг жилийн дараа Америк хэлэлцээрийн ширээг орхин явсан. Ингээд Ираны Уран олборлолт дээр тавих гадны байгууллагуудын хатуу хяналт, санкцууд нэмэгдэх болсон юм. Үүний үр дагаварт тус улсын эдийн засаг хүнд хорио тээгтэй учирсан. Барак Обамагийн эрх барьж байх үеэр хийгдсэн тохироо Дональд Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсоноор дуусгавар болсон эл явдалд Хассан Рухани дургүйцэлтэй явдгаа нуудаггүй.

Тэгвэл тус мэдэгдэлдээ тэрбээр, Англи, Франц, Герман, Орос, Хятад орнуудыг 2015 оны тохиролцоонд амласан амлалт, хүлээсэн үүргээ эргэн санахыг шаардлаа. Тохироог эргэн харах 60 хоногийн хугацааг тэр зарлаад, хэрэв байдал өөрчлөгдөхгүй бол хэлэлцээрийг дуусгаж, дээрх орнуудад Уран худалдахаа зогсооно гэж ярьсан байна.

Хэлэлцээрт үлдсэн таван орон АНУ-ын зүгээс Ираны Уран олборлолт дээр хийж байгаа сөрөг арга хэмжээг эсэргүүцэх, хамгаалах үүргийг хүлээж буй. Гэтэл сүүлийн жилүүдэд нөхцөл байдал өөрөөр эргэж АНУ удаа дараагийн үйлдлээр энэ асуудлыг НҮБ-ын аюулгүйн зөвлөл авч үзэх хэмжээнд аваачсан гэдгийг хэвлэлүүд онцолж байна.

Хэрэв тэд АНУ-ыг сонгож, энэ үйлдлийг үргэжлүүлэхээр болвол Иран Уран худалдахаа зогсоож, өөрсдөдөө их хэмжээгээр олборлох болно гэдгээ ийнхүү зарлалаа. Харин тэрхүү их хэмжээний Ураны нөөцөөр шинэ цөмийн зэвсэг туршина гэсэн хардлагыг судлаачид хийж байна.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button