НИЙГЭМ
944 ААН-ийг шалгахад нэг нь л цагийн хязгаарлалт зөрчжээ

МХЕГ-аас өнгөрсөн долоо хоногт орон нутагт 450 аж ахуйн нэгжид хяналт тавьжээ. Шалгалтын явцад, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх бүртгэлгүй, ариун цэврийн өрөөгүй зэрэг нийтлэг 830 зөрчил илэрсэн байна. Эдгээр зөрчлийг газар дээр нь арилгуулсан гэж мэдээлжээ.
Түүнчлэн Нийслэл Улаанбаатар хотод 944 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ. Үүнээс 124 нь түр журам зөрчсөн, хоёр нь хариуцлагын гэрээ зөрчсөн, нэг нь цагийн хязгаарлалт зөрчсөн байсан байна. Тэдгээрт холбогдох сануулга өгч ажиллажээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.