НИЙГЭМ

Тэрбум мод тарих ажлыг эхлүүлж, дүүрэг бүрд 3000-5000 нүх ухжээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр нарт даалгасны дагуу 2021 оны 10 сарын 04-нөөс 10 сарын 11-ний өдрүүдэд дараах байршлуудад эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангажээ.

Уг ажлын хүрээнд Налайх дүүргийн 2 дугаар хороо Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн мод тарих талбайд Хотын Ерөнхий менежер, Хотын тохижилт цэцэрлэгжүүлэлтийн хэлтсээс тогтмол хяналт тавин, ажлын явцыг шалгасан байна.

Өгсөн үүргийн дагуу үндсэн 5000 нүхийг цэргийн ангитай хамтран ухаж бэлдсэн ба блок бүрээр тууз татан мод тарих байгууллагуудад зориулсан мэдээллийн самбар, дугаар бүхий пайз зоосон байна.

Долоо хоног үргэлжлэх тус байгууллагуудад зориулсан хоёр гэр барих, арга хэмжээнд зориулан тайз засжээ. Тарьсны дараах усалгааны ажилд зориулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас болон Налайх дүүргийн гээд нийтдээ гурван машинаар усалгааны ажлыг хийх юм байна.

ХУД-ийн 14 дүгээр хороонд 3395 модны нүхийг ухаж бэлдсэн, Хот тохижилтын газраас 5ш Био-00 суурилуулж, нэг тонны багтаамжтай гурван усны сав,  усалгааны гурван машин техник болон хар шороо тус тус бэлтгээд байна.

БГД-ийн 20 дугаар хороо Баянгол агро паркийн талбайд одоогийн байдлаар 4000 нүх ухаж бэлдсэн том оврын мэдээллийн самбарт анонс байрлуулсан, Био-00 суурилуулсан, худалдааны талбайгаа тохижуулсан бөгөөд тайз засал, асар босгох зэрэг ажлууд үргэлжилж байгааг талбай дээр үзэж танилцлаа.

СХД-ийн 24 дүгээр хороо Баруун салаа Бумбатын булагт нийт 5000 нүх ухаж бэлдсэн, хөрс сайтай газар тул нэмэлт хар шороо бэлтгэх шаардлагагүй талбай, Био-00 суурилуулах, цахилгаан хангамж, гэр барих зэрэг бэлтгэл ажлууд бүрэн дууссан байна.

Эх сурвалж: УБ хотын Захирагчийн ажлын алба

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-04 08:23

Мод тарихаасаа самбар түрээсэнд илүү ихийг зарж бх шивдээ

Zochin
Zochin
2021-10-04 10:59

Sambart monho zarahaas gadana mod “ORSHUULGIIN” gazar ni buu boloosoi bilee. Gashuun surgamj bii shuu dee. Haygjuulaad modnii “amiig” hen hariutsah talaar haygjuulaj barimtjuulan
zuuh ni zuitei bhaa. Buuh ezen butsah motrei baihgui bol ongoroo l gesen ug!!!

Холбоотой мэдээ

Back to top button