ДЭЛХИЙНийгмийн

Талибанчууд Афганистанд зөвшөөрөлгүй зэвсэг, тээврийн хэрэгсэл худалдахыг хориглов

Афганистаны Засгийн эрхийг аваад байгаа хэт даврагчдын “Талибан” хөдөлгөөнийхөн тус улсад лицензгүйгээр зэвсэг, тээврийн хэрэгсэл худалдахыг хориглосон шийдвэр гаргалаа. Энэ талаар Талибанчуудын байгуулсан Батлан ​​Хамгаалах Яамнаас өчигдөр ням гараг /2021.10.03/-т мэдэгджээ.

Афганистаны “Хаама Пресс” /The Khaama Press/ агентлагийн мэдээлснээр Талибанчуудын мэдэгдэлд зохих бичиг баримтгүй зэр зэвсэг, сум, түүнчлэн зөвшөөрөлгүй тээврийн хэрэгсэл худалдан авах, худалдахыг хориглосон гэжээ.

“Талибан” хөдөлгөөнийхний Батлан ​​Хамгаалах Яамны мэдээлснээр “хариуцлагагүй хэд хэдэн нөхөд төрийн байгууллагуудаас, мөн өмнөх Засгийн газрын зарим гишүүдээс зэр зэвсэг, машин тэрэг авсан гэж байгаа ч зохих байгууллагад бүртгүүлээгүй аж.

Тус мэдэгдэлд “хувь хүмүүс зэвсэг, тээврийн хэрэгслийг хууль бусаар худалдах зорилгоор авсан” хэмээн онцолжээ. Тиймээс Батлан ​​Хамгаалах Яамнаас “Зөрчил гаргасан этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэв.

Наймдугаар сарын 15-нд “Талибан” хөдөлгөөний дайчид нийслэл Кабул хот руу орсноор Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани улсаасаа дайжин гарсан. Есдүгээр сарын 6-нд Талибанчууд Афганистаны нутаг дэвсгэрийг бүхэлд нь хяналтандаа авснаа зарласан бол есдүгээр сарын 7-нд түр Засгийн газрын бүрэлдэхүүнээ зарлав. Гэсэн ч, тэдний шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг хууль ёсоор хараахан хүлээн зөвшөөрөөгүй байгаа хэвээр байна.

(Эх сурвалж: Tass)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button