НИЙГЭМ

НМХГ: Сургууль, цэцэрлэгүүдийн барилга шаардлага хангахгүй байна

НМХГ-ын хурлын танхимд сургууль цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хяналт шалгалтын явц байдлын талаар мэдээлэл хийлээ.

БАРИЛГА УГСРАЛТЫН ГЭРЧИЛГЭЭ АВААГҮЙ ТАВАН БАЙГУУЛЛАГЫН АЖЛЫГ ТҮР ЗОГСООЖ, 21 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛЫН АРГА ХЭМЖЭЭ АВЧ АЖИЛЛАЖЭЭ

2019-2020 оны хичээлийн жилд төвийн зургаан дүүргээс бүх шатны боловсролын байгууллагын 190 обьект зарлагдсан. Наймдугаар сарын 9-нөөс есдүгээр сарын 9-нийг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх урьдчилсан шалгалтын ажил үндсэн хоёр үе шаттайгаар явагдсан. Нэгдэх үе шат болох боловсролын байгууллагад хийсэн хяналт шалгалт есдүгээр сарыг 5-ныг хүртэл хийгдэх юм. Үүний дараагаас хоёрдох үе шат эхлэх бөгөөд үүнд үдийн хоол ба түүний хүнсээр ханагадаг байгууллагуудад хянал шалгалт хийнэ. Барилга байгууламжын шалгалтыг холбогдох байгууллагууд өөрсдийн чиглэлийн дагуу хийсэн.

Баригдаж буй барилга болон сургуулийн өргөтгөлтэй холбоотой хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дүн мэдээний талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Дэд бүтцийн дарга Ч.Гантулга:

“Дэд бүтцийн хяналтын хэлтсээс 2018 он дамжсан 38 баргилга, шинээр баригдсан 43 барилга буюу нийтдээ 81 барилга байгууламжинд хяналт шалгалт гүйцэтгэлээ. Эдгээрээс 154 зөрчил дутагдал илрүүлсэнээс 140 зөрчил дутагдлыг нь арилгуулсан. Үүнд барилга угсралтын гэрчилгээ аваагүй таван аж ахуйн нэгж ажлыг түр хугацаагаар зогсоож, зөрчлийн тухай хуулийн дагуу 21 сая төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч ажилласан. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Өлзийт хороололд байрлаж байсан Хангайн Хятруун  хэмээх гүйцэтгэгч компанитай 240 хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил байсан. Энэ ажлыг 2019 оны тавдугаар сард хяналт шалгалтын ажлыг гүйцэтгээд тухайн барилга байгууламж дээр ноцтой зөрчил илэрсэн учраас барилга байгууламжын үйл ажиллагааг зогсоосон. Үүнийг холбогдох хүмүүст мэдэгдэж тухайн цэцэрлэгийн байгууламжын гүйцэтгэх байгууллагыг сольсон” хэмээв.

ХӨНДЛӨНГИЙН ХЯНАЛТ ТАВЬЖ БУЙ БАЙГУУЛЛАГУУД ХЯНАЛТАА САЙН ТАВИХГҮЙ БАЙГААГААС БАРИЛГА УГСРАЛТЫН НОРМ АЛДАГДАЖ БАЙНА

Түүнчлэн нийтлэг илэрч буй зөрчлүүдэд тухайн барилга байгууламжыг гүйцэтгэх аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулахдаа ажил үүрэг гүйцэтгэх хүн хүч, дотоодын нөөц бололцоог нь тооцоололгүйгээр зарим сургууль цэцэрлэгүүдийн тендерийг зарлаж аж ахуйн нэгжүүдэд өгсөн байна. Эдгээр аж ахуйн нэгжүүд ажлаа гүйцэтгэж чадахгүй, ажлын явцын дундаас өөрчлөгдөх зөрчлүүд гарчээ. Мөн захиалагчийн хяналтуудыг төрийн байгууллагууд шаардлагын хэмжээнд тултал ажиллахгүй байна. Хөрөнгө оруулагчын асуудлын хувьд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар өөрөө хяналтын үйл ажиллагааг хийж байгаа аж. Зураг төслийн байгууллагууд мөн хөндлөнгийн хяналт тавьж ажиллаж байна. Гэвч энэхүү хөндлөнгийн хяналтын ажлыг хийж буй байгууллагууд хяналтаа сайн тавихгүй байгаагаас барилга угсралтын норм хэмжээ алдагдаж, зөрчлүүд илэрсэн байна.

Энэ асуудлыг тухайн үед нь бид холбогдох дээд байгууллагуудад мэдэгдэж зөрчлүүдийг арилгуулан ажиллаж байна. Есдүгээр сарын 1-нд ашиглалтанд орох төрийн өмчийн сургууль цэцэрлэгүүдийн хувьд нийт 15 цэцэрлэг, есөн сургууль ашиглалтанд орохоор байна. 2018-2019 он дамжаад хэрэгжиж буй 38 төслөөс 29 барилга байгууламж нь ашиглалтанд орохоор 75-100 хувийн гүйцэтгэлтэй барилга угсралтын ажил явагдаж буйг онцоллоо.

С.ХОНГОРЗУЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button