НИЙГЭМ

Хэнтийн түүхэн цогцолборуудад ирэх жил 5.8 тэрбумыг төсөвлөжээ

2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад буй. Тэгвэл ирэх жил улсын төсвөөс санхүүжих бүтээн байгуулалтын жагсаалтад Хэнтий аймагт баригдаж буй түүхэн дурсгалт цогцолборууд багтжээ.

Тухайлбал, “Их засаг-Шихихутаг” цогцолборын интерьер, гадна шугам сүлжээний ажилд 1.142 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Санхүүжилт нь ирэх ондоо 100 хувь шилжиж орохоор туссан аж.

Түүнчлэн:

  • “Их хуралдай” цогцолборын барилгын зоорийн ажил, гадна тохижилт, шугам сүлжээнд 1.976 тэрбум
  • “Монголын нууц товчоо” цогцолборын барилгын интерьер, гадна тохижилт, гадна шугам сүлжээний ажилд 2.7 тэрбум төгрөг тус тус төсөвлөсөн байна.

Эдгээр нь мөн 2022 онд 100 хувийн санхүүжилтээ авахаар тусгагджээ.

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
10 сар 4, 2021 17:15

Түрүүчийн овоолсон шавар нь нурж байхад дахин дахин нэмж зарлагдаад яах юм вэ.Дархны там замаа хурдан ашигл�##�танд оруулах хэрэгтэй.

Зочин
Зочин
10 сар 5, 2021 00:52

Тэр хэнтий рүү овоолсон шавар үзэх гэж хэн явах юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button