НИЙГЭМ
Завхан аймагт бамбарууштай баавгай буга барьжээ

Сүүлийн үед баавгай уулнаас бууж ирэх, айлын мал руу дайрах, барих нь нэмэгдсээр байгаа билээ. Хэдэн хоногийн өмнө Завхан аймгийн Баянтэс сумын Хужирт багийн нэгэн айлы адууг баавгай барьж, шороонд булаад зугтсан.
Тэгвэл Завхан аймгийн Баянхайрхан сумын нутагт бамбарууштай баавгай нэг бугыг барин, идэж байхад нь нутгийн иргэд таарчээ.
Хүний бараанаар тус баавгай бамбаруушаа дагуулаад зугтсан гэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Buga idehgui uur yu idehiin honinii chanasan mah ideh teneg yum bichih ii
Зэрлэг амьтан тэгээд өөр юу идэх юм? Торт идэх юм уу?