НИЙГЭМ

Тэрбум модоор яах вэ, тарьснаа л эхлээд тордоод сурчихъя

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Тэрбум мод тарих” шинэ зарлигийг танилцуулсан. Тэд энэ үеэрээ урьд хожид байгаагүй эх оронч, байгаль хамгаалагчид болж хувирав.

“Тэрбум мод тарих” ажлыг гурван үе шаттайгаар эхлүүлж, 2030 он хүртэл хийхээр төлөвлөсөн гэв. Ингэхдээ тариад, суулгаад орхихгүй усжуулалтын систем, цөлжилтийн асуудлыг ч давхар анхаарахаа хэлээд амжив. Уг санаа нь зөв мэт боловч, тэрбум модыг арчилж, тордох нь бүү хэл тарьсан хэдээ ч тордож чадахгүй үхүүлж, үрэгдүүлсээр байгаа бидэнд энэ ажил нь үнэндээ л ахдахаар...

Хэдэн сайн дурын иргэд, аж ахуй нэгжүүд нь хашаа хотондоо хэдэн жимсний бут, мод тарихаас цааш гавихгүй, төр засаг нь дорвитой дэмждэггүй нь нууц биш. Гэнэт тэрбум модыг хуульчилж, 4.3 их наяд төгрөгийг төсөвлөсөн нь санаачилсан түшээдэд мөнгөний их ашиг сонирхол байна гэх хардлага төрөхүйц...

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нь нэлээн попдуу дуугарч:

“Би аль нэг намаас сонгогдсон төрийн тэргүүн биш. Монголын ард түмэн намайг сонгосон. Миний ажил шинэ нисэхийн хажууд байгуулагдсан мод тарих хөдөлгөөнөөс эхэлж байна. Монголчуудын эхлүүлсэн энэ үйлийг бүгд дэмжихийг хүсэж байна. Ногоон Монгол болгож, эх орноо аварч, үр хүүхдээ аврахын төлөө хичээе. 8 наснаас 80 насныхан байгаль хамгаалагч болж төлөвшинө. Байгаль дэлхий хамгаалсан хүмүүст Алтангадас одон өгдөг болгоно. Шинэ шагналын нэршил ч гаргана гэж бодож байгаа. Мөн халамжийн бодлогыг мод тарих ажилтай холбоно. Иргэд халамж аваад байлгүй хөдөлмөрлөх хэрэгтэй байна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Хүүхдүүд, хөгшид нарлах газартай болно. Мод тарих нь хүүхэд өсгөхтэй ижил хариуцлагатай ажил. Тиймээс модыг зөвхөн тариад орхихгүй” хэмээн сүрийг үзүүлэв.

Тэрбум модоор яах вэ, тарьснаа л эхлээд тордоод сурчихъя төрийн тэргүүн ээ!

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Irgen
Irgen
2021-10-04 18:24

Suuliin 30 jil huadaj boloh bih modiig duusgasan, mod tarih asuudal zuv shuu, harin herhen zuv zohion baiguulh ni chuhal

Бөөгийн ертөнц
Бөөгийн ертөнц
2021-10-04 19:05

Нэг тэрбум модны үрээ хаанаас авах юм. Хятадаас аваад хятадыгаа л тариулах ухаан нь ороо биз дээ, Хүрэлсүхэд.

Зочин
Зочин
2021-10-04 22:40

Мод ургуулахыг эсэргүүцэх аргагүй ч, бодлогогүй амл�##�т энд тэнд ч�##�чаад явахыг дэмжихгүй. Зэвсэгт хүчнээр, онцгойгийнхноор мод тариулна ч гэх шиг, тэд өөрсдийн гэсэн чиг үүрэгтэй �##�бан хаагчид шүү

Зочин
Зочин
2021-10-05 09:39

Хаана тэнэж явсан тэнэг бодол манай ерөнхийлөгчийн толгойг оноод орчихов доо..Тэр тэнэг бодол өөрөө ирж орсноос �######�ахгүй. Одоо тэрбум модоо тарих гэсээр байж элгээр хэвтсэн эдийн засгаа амьсг�##� хура�##�гуулах вий дээ.Айдас төрөөд байх боллоо. Тэрбум модыг 4,3 их наяд төгрөгөөр тарина гэнэ.Энэ их мөнгө хаана байна.Хүмүүс нь ковидоор үхээд " хавтгайрсан " х�##�амж хэмнэгдэнэ гэж тооцсон юм болов уу. Миний бодлоор 4,3 тэрбумаас илүү зард�##� гарна даа..Тариад ус�##�ж арчлаад үзсэн хүн сайн мэдэх байх..Их хааны нутаг Хэнтий аймгаас хэцүүхэн хүмүүс төрийн засгийн толгойд гарчихаад байна шүү.ЕС гэж бас нэг ойж буусан орон гаран хүн байна.

Зочин
Зочин
2021-10-05 18:11

Хүүхэд хөгшид амьсг�##�ах боломжтой цэцэрлэгтэй болох хамгийн сайхан.тэр 1 хүнд оногдох ногоон т�##�байн хэмжээг мөрдөхнь зөв юм.айлын эзэмшлийн биш яг энгийн иргэдийн амьдардаг болоод зорчдог ажилладаг газруудад хүнд оногдох т�##�байгаар нь тооцож ногоон байгууламж үүсгэн мод тарих хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button