Нийгмийн

“Hulan-21” гар утас цахим сайтад 324.000-490.000 төгрөгийн үнэтэй

“Эхлэл” брэндээс өнгөрөгч есдүгээр сарын 22-ны өдөр монгол инженерүүдийн бүтээсэн гэх "Hulan21 Plus” нэртэй анхны ухаалаг гар утсыг танилцуулж, албан ёсны нээлт хийсэн.

Гэвч “Монголд үйлдвэрлэсэн” гэх тодотголтой “Hulan-21” гар утсыг хилээр импортлохдоо гар утасны сэлбэг, хэрэгсэл гэж худал мэдүүлсэн зөрчлийг ГЕГ илрүүлсэн хэмээн өнөөдөр мэдэгдсэн. Улмаар  “Эхлэл брэнд”-ийг 60 сая төгрөгөөр торгож, 175.9 саяын нөхөн төлбөр төлүүлнэ хэмээсэн юм. Харин үүний дараа “Эхлэл брэнд”-ийн захирал Ч.Батзаяа "Уучлаарай, "Эхлэл” брэнд ХХК "DOOGEE”-н Монгол дахь албан ёсны цорын ганц дистербютер юм шүү” хэмээн байрь сууриа илэрхийлжээ.

Энэхүү гар утсыг “Эхлэл” брэнд 599 мянгаар борлуулдаг юм. Үүнийг та дараах зурагт хуудаснаас харж болно.

Энэ бол "Эхлэл” брэндийн өөрсдийн хийж, цахим хуудаснаа байршуулсан зураг. Уг зургийн доод буланд захиалга өгөхийн өмнө урьдчилгаа 50 хувь буюу 299 мянга 500 төгрөг төлсөн байх ёстойг бичжээ.

Тэгвэл энэхүү утсыг дэлхийн зах зээлд ямар ханшаар борлуулагдаж буйг хайлт хийж үзвэл, 114-172 ам.доллароор худалдаалж байна. Энэ нь манай ханшаар 324-490 мянган төгрөг юм.

Мөн энэхүү зургийг сайн ажиглавал, утасны үзүүлэлтүүдийн хажууд Монголд 5G болон 4G сүлжээ орохгүй харин 3G сүлжээ орно хэмээжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Э. Булган

СУИС-ийн Радио телевиз, медиа урлагийн сургуулийг төгссөн. Сэтгүүл зүйн салбарт гурван жил ажиллаж байна. “Үүр цайхын өмнө” яруу найргийн түүвэр, “Дөт” хамтарсан ном хэвлүүлсэн. Г.Сэр-Одын нэрэмжит шагналтай. МУИС-ийн Улс төрийн мэдээлэл харилцааны магистрант.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
dss
dss
2021-10-05 16:24

Ene bur balarlaadaa. Yamar hetsuu yum. Chaddag zuilee hiih shig saihan zuil bhgui. Shunal ikhdej mundag hun boloh geed hogoo chirev bololtoi.

Зочин
Зочин
2021-10-05 22:16

Үйлдвэрлэсэн гэснээ дистербютер болчихдог хха!

Зочин
Зочин
2021-10-07 01:35

Buur neg luiwarchin setgehuitei!!! Luiwarchdiig uugshuulj erhet mongol group ene ter ene uildliig n uugshuulj baih shig. Bodwol enen shig luiwriin argaar l huljsun yum blgui huurhii

Холбоотой мэдээ

Back to top button