ЦЕГ: Иргэн Д.Монголхүүд хэрэг бүртгэлийн хэрэг нээн, шалгаж байна

“No naadam” хөдөлгөөнийхөн Сүхбаатарын талбайд жагсан, Засгийн газрыг огцрохыг шаардаж байгаа билээ. Тус хөдөлгөөнийг санаачлагч Д.Монголхүүг баривчлаад буй.
ЦЕГ-ын МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь энэ асуудлаар тайлбар хийлээ. Тэрбээр “Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасны дагуу үг хэлэх эрхээ эдлэх эрхтэй. Цагдаагийн байгууллагаас иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд хүндэтгэлтэй хандсаар ирсэн. Иргэн Д.Монголхүү Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал зохион байгуулсан. Үүнтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагаас мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч хүлээж аваагүй. Хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн.
Эдгээрийг үндэслэн Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Монголхүүд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Иргэн Д.Монголхүүг удаа дараа дуудсан боловч ирдэггүй, мэдэгдэх хуудас хүлээж авдаггүй. Тиймээс Д.Монголхүүг баривчилсан” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Битгий хуцаад бгаач... цагдаа чиний эрхийн төлөө. Ар гэрийг чинь дулаан байлгахын төлөө жагсаж бна
Цагдаагийн арга барил өрөвдмөөр байна шүү.Сууж байгах сандлыг нь булааж аваад зугатаана.Зуух,зураг,лоозон гээд үзэл бодлоо илэрхийлж байгаа хүний зүйлийг зүгээр л булааж аваад зугтаана..Энэ эрэмдэг сэтгэлгээгээ болиоч.Удирдлагууд нь хараач.Ямар муухай харагдана вэ.