НийгмийнУЛС ТӨР

Өргөн бариагүй хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулжээ

Энэ удаагийн УИХ-ын намрын ээлжит чуулганаар өргөн баригдаагүй хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирсэн нь анхаарал татав. Тэдгээрийн нэг нь Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл юм.

Тодруулбал, боловсруулж дуусаагүй, бүр өргөн баригдаагүй хуулийн төслийг чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн жагсаалтад оруулаад баталчихсан явна.


-ЭРДЭНЭС МОНГОЛ КОМПАНИ БОЛОН УУХҮЯ ХАМТРАН ХУУЛИЙН ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАСААР БАЙНА-

Монголчууд баялгийн сантай болно гэж яриад бараг хэдэн арван он улирч байна. Гэхдээ үйл явц яг л дээр өгүүлсэнчлэн хуулийн төсөл боловсруулах шатандаа яваа. Хамгийн сүүлд 2021 оны гуравугаар сард УУХҮ-ийн яамнаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар танилцуулсан. Одоогоор тус хуулийн төслийг Эрдэнэс Монгол, УУХҮЯ гэсэн хоёр байгууллагаас төлөөлөл нийлж боловсруулж дуусаад хэлэлцэх асуудлын түвшинд үргэлжилж байгаа юм.

5 бүлэг, 23 заалттай хуулийн төсөл болсныг нэн яаралтай дэгээр УИХ-д өргөн барих тухай мэдээлэл цацагдаж байсан ч, өдгөө ямархуу хэмжээний хуулийн төсөл боловсруулсан нь хүртэл нууц хэвээр байна. Одоогоор ихэд нууцалж байгаа юм.

Хэрэв эл хуулийн төсөл өргөн баригдчихвал хоёр томоохон өөрчлөлт дагаж хийгдэхээр байна.

НЭГДҮГЭЭРТ: Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг баталбал мэдээж Төсвийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль гэхчлэн нилээдгүй хэдэн хуульд өөрчлөлт оруулж, гар хүрнэ.

ХОЁРДУГААРТ: Үндэсний баялгийн санг УУХҮ-ийн яамтай хамтран залж явах, удирдах хамгийн том төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах шаардлага үүснэ. Өөрөөр хэлбэл, энэ сангийн мененжментийг Эрдэнэс монгол компани хийнэ. Үүнтэй холбоотойгоор улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордуудыг “Эрдэнэс Монгол”-д төр хүчээр нэгтгэж байгаа. Нарийвчлаад харвал Салхитын мөнгөний орд, Тавтын мөнгөний орд гээд стратегийн ангилалд байдаггүй ордуудыг Баялгийн сан руу зүтгүүлж буйг бэлхнээ харж болно.


Өргөн бариагүй ч, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж ирсэн НУУЦ ХУУЛИЙН нууц

Үндэсний баялгийн сан бол Оюутолгой, Тавантолгойн төслийг давах хэмжээний томоохон төсөл. Хуримтлалын, тогтворжуулалтын, хөгжлийн гэсэн үйл ажиллагааны гурван чиглэлтэй байхаар төсөөлөгдөж буй. Баялгийн сангийн орлогыг байгалийн баялаг ашигласны онцгой татвар, төрийн өмчит компаниудын ашгаар бүрдүүлж, эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг дэмжих, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд зарцуулна гэж байгаа.

Сангийн хөрөнгийг байршуулах, хөрөнгө оруулалт хийх ерөнхий төлөвлөгөөг сангийн хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэгч төрийн өмчит компани гурван жилээр боловсруулж, тухайн жилийн улсын төсөвтэй хамт УИХ батлахаар тусгаад байгаа аж. Мөн сангийн нийт хөрөнгийн тодорхой хувийг Эрсдэлийн сан байгуулж, нөөцлөх бөгөөд энэхүү хөрөнгийг Монголбанкинд тусгай данс нээж байршуулах зэрэг заалт тусгажээ.

-БАЯЛГИЙН САН 2028 ОНД 44 ИХ НАЯД ОРЛОГО ХУРИМТЛУУЛНА-

Монгол Улсын төсвийн орлогын гүйцэтгэл төрийн өмчит уурхайнуудын ногдол ашиг, АМНАТ, стратегийн ордуудын нөөц, олон улсын зах зээлийн эрдэс бүтээгдэхүүний үнийн таамаглалыг харгалзан Баялгийн сангийн 2028 он хүртэлх орлогыг 44 их наяд байхаар тооцоолжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Хаянхярваа саяхны майнинг-21 дээр блоомбэргт өгсөн ярилцлагыг үзээрэй. Арай ч дээ…. ТӨХК-г ийм хүн удирдаад сууж байна гэхээр….
    Ямар ш####гуураар тэнд очиж бган бүү мэд…
    Модчинд үнсүүлээд авсан шагн#### бх

  2. Хаянхарваа даргатай хамтарч ажиллаж бсн. Хүн нь сийрэг толгойтой, шийдэл гаргахдаа зоригтой, бичгийн чадвартай, з####уу сэтгэлгээтэй, з####уучуудыг их дэмжддэг хүн. Иймд туршлагатай, хүнлэг хүмүүсийг төр дэмжих ёстой.

  3. Хаянхярваа даргатай хамтарч ажиллаж бсн. Хүн нь сийрэг толгойтой, шийдэл гаргахдаа зоригтой, бичгийн чадвартай, з####уу сэтгэлгээтэй, з####уучуудыг их дэмжддэг хүн шүү. Иймд туршлагатай, хүнлэг хүмүүсийг төр дэмжих ёстой.

  4. Өмнө нь ч хэд хэдэн удаа хэлэлцэх асуудлын жагса####тад оруулж л байсан, нээх шинэ зүйл бичиж байгаа мэт. Төслөө өргөн мэдүүлмэгц яар####тай батлах юм биз

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button