НИЙГЭМ

Ж.Болд дарга аа, та ч, таны салбар ч “ЭМЗЭГ ДЭЛБЭЭ” болжээ

ЦЕГ-ын дарга Ж.Болд өнөөдөр ичмээр мэдэгдэл хийв. Төлөөлж буй байгууллагаа ямар дор орсныг өөрийн амаар сурталчлав. Төрийн онцгой объект, 461-р хорих ангид саатуулаад байсан этгээдүүдийг хэсэг иргэд хүч түрэн орж ирээд, аваад явсан талаар тун чиг бахархалтай ярилаа.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарын хүмүүс сүүлийн үес Сүхбаатарын талбай дээр жагсаж, Засгийн газрыг огцруулах шаардлага тавиад байгаа. Харин цагдаагийн байгууллага тэднийг “Жагсаал хийх зөвшөөрөл аваагүй” гэдэг шалтгаанаар удаа дараа баривчилж, саатуулсан. Тэд хууль, журам зөрчөөд байдаг нь үнэн ч байх. Эргээд цагдаагийн байгууллагын буруу болж, “Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд цагдаа нар халдлаа” хэмээн шүүмжлүүлэх болоод буй.

Гэвч үнэн хэрэгтээ, шалгаж буй этгээдээ хорих ангиас зүгээр л алдаж байдаг, алдсанаа ялархан зарлаж байдаг салбар болчихжээ. “Иргэдийн эрхийг хаалаа, боолоо” гэж шүүмжлүүлэхээсээ наана.

Иргэн Д.Монголхүү, Э.Одбаяр нарыг шөнийн 02.00 цагт хойшлуулшгүй баривчлаад байхад нь ийм үйл явдал болж. Цагдаагаас удаа дараа дуудахад тэд ирдэггүй байсан гэнэ. Ингээд 461-р ангид авчран шалгаж байтал иргэд хүчээр дайран нэвтэрч, Д.Монголхүүг авч гарчээ.

Энэ бол ЦЕГ-ын дарга нь ил зарлаж, гоморхох битгий хэл хүлцэж боломгүй үйл явдал. Тэнд харуул хамгаалалт тийм сул, хууль журам тийм муу үйлчилдэг юм бол нийт хорих ангиудад нөхцөл байдал ямар байх вэ. Улс төрийн өндөр албан тушаалтнууд, бэлтэй мөнгөтэй улс дуртай цагтаа гараад тамхилчихдаг, харьчихаад ирдэг байхыг үгүйсгэхээргүй л болжээ.

Өчигдөр бас ЦЕГ-аас зөвхөн иргэн Д.Монголхүүд холбогдох асуудлаар мэдээлэл хийсэн. Улсын хэмжээнд заналхийлсэн террористын тухай мэдээлж байгаа мэтээр ганцхан хүнийг хэрхэн баривчилснаа зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Энэ нь ч бас хэт жижиг үйл явдал байв.

Ерөнхийдөө нялхамсжээ. Төр төмөр нүүртэй гэдэг. Хууль, журам сахиулсан бол түүндээ үнэнч, зоригтой зогсох ёстой. Харин олон нийт нулимж, шүүмжлэх хэрээр нь гомдож, гутарч мэдээлэл хийдэг байж боломгүй. Тэгсэн мөртлөө хорих ангиас шалгаж буй этгээдээ зүгээр л алдчихдаг, явуулчихдаг. Ядаж дарга нь үүнийгээ ил зарлаж явахаасаа ичмээр юм даа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Шор
Шор
2021-10-06 18:00

manai uls chin huulitai ym geneshuu! ter huuli n su.batboldod yagaad uilchilehgui bna? delhii ter chigtee notolchihood bhad manai tsagdaa huuliiihan guldiigeed l suutsgaaj bh ym bult bult aashaal ailgaal

Alban haagch
Alban haagch
2021-10-06 18:43

Үхсэн хэрнээ амьд юм шиг хүн байхад, амьд хэрнээ үхсэн юм шиг хүн байх. Энэ байгууллагыг толгойлж байгаа сүүлийн хоёр дарга Намын төв байраар орж гардаг хүн харахаараа л үхсэн хүн мэт сүр сүлдгүй болчих юм, яана даа.

Irgen
Irgen
2021-10-06 19:13

Erduusuu l huuli tegsh uilchideg niigmiig huseed bn shudee tsagdaagiin darga huuli zuin darga in ogtsrood uur zaluu hun tawiachaa

Холбоотой мэдээ

Back to top button