УЛС ТӨР

Хууль, шударга ёс гэж орилдог ч, өөрсдөө уландаа ГИШГЭГЧИД

Миний эх орон дуулианы эх орон билээ л. Долоо долоо хоногоор юуг сэвж, юуг дуулиан болгох нь төлөвлөчихсөн юм шиг л хөвөрдөг болов. Энэ долоо хоногт УИХ-ын чуулгантай, АН болоод иргэдийн жагсаалтай, нэр дэвшигчдийн галзууралтай долоо хоног үргэлжилж байна.

Өчигдөр гэхэд л /2021.10.06/ нийгэм, улстөрийн хүрээнд дуулиантай явдлууд өрнөж нилээдгүй адармаатай байлаа. Тодруулбал, нэр дэвшигч нийслэлийн ЗДТГ-ын үүдийг балбаж хуурай агсамнаж, хорих ангиас нэгнээ авч зугтаалгасан юм.

Манайх муу ч сайн ч ардчилсан гэх тодотголтой улс. Гэхдээ нь алгын чинээхэн ардчиллынхаа тунг зарим нь арай хэтрүүлээд байх. Тэмцэж, жагсаж, өлсөж, орилж, хашгичиж болно. Тэр нь хэм хэмжээтэй байх ёстой гэдгийг ухамсарласангүй. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна гээд төрийн байгууллагын үүдийг нүдэж орох Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, төрийн тусгай хамгаалалттай хорих ангид дайрч ороод хүн авч гарах Э.Одбаярын үйлдлүүд өнөөдрийн хувьд балмад гэдэг үгээр тодорхойлогдохоор.

Тэд өөрсдийгөө баатар мэт сэтгэж явж болно. Гэхдээ нийгэмд ямар хор уршигтай үйлдэл үлгэрлэж байгаагаа ухамсарладаггүй юм уу, ухамсарласан ч зориуд муйхарладаг юм уу. Гайхмаар.

Улстөрд орох гэсэн хүмүүсийн арга барил нэг ийм. Талбай дээр хууль, шударга ёс ярьж орилж хашгичиж, өлсгөлөн зарлаж туйлын сайхан тэмцэгчийн дүр нийтийн дунд хоногшдог гэдэг танил тактикийг та бидний дунд ашигласаар байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button