Нийгмийн

Ж.Эрдэнэбат төрийн ордонд тухалж, хэрэг нь прокурорт есөн сар ГАЦАВ

Анхан болон давж заалдах шатны шүүхээс зургаан жилийн хорих ял сонсоод байсан Ж.Эрдэнэбат нарын хэргийг Улсын Дээд шүүхээр хэлэлцэхдээ хэргийг прокурорт буцааж, дахин шалгахаар болж, сулласан.

Тэрбээр одоо УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, ажилдаа ороод буй. Тэгвэл Ж.Эрдэнэбатыг батлан даалтад гарснаас хойш нэг ч удаа дуудаагүй, байцаалт, мэдүүлэг аваагүй хэмээн тэрбээр ярьжээ.

Тодруулбал, "Улсын Дээд шүүх нь энэ хүнийг дахин шалгах хэрэгтэй. Энэ хүнийг шүүсэн шүүхийн үйл ажиллагаа нь алдаатай байна гэдэг шийдвэр гаргасан. Тэр шүүсэн шүүгч нар нь ямар байдалд орсон билээ, та нар мэдэж л байгаа. Тэгэхээр надаас асуух шаардлага байна уу. Ард түмэн бүгд л харсан, ойлгож байгаа байх гэж бодож байна” хэмээн www.zindaa.mn сайтад ярьсан байна.

Тиймээс Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг аль шатандаа явааг УЕПГ-аас тодруулахад "Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Улсын Дээд шүүхээс энэ хэргийг өнгөрсөн нэгдүгээр сард прокурорт буцаасан. Гэтэл бүтэн есөн сар өнгөрөөд байхад эл хэрэг прокурортоо гацсан хэвээр байна.

Өөрөөр хэлбэл Ж.Эрдэнэбатад холбогдох хэрэг ингээд замхрах юм биш биз гэх хардлага ч төрүүлж буй юм.  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button