“Эгүүр” брэндҮЙЛДВЭРЛЭГЧ

ҮЙЛДВЭРЛЭГЧ: “Торхондой” брэнд эрүүл мэндэд ээлтэй, органик модон эдлэлийг хэрхэн хийдэг вэ

EGUUR.MN сайт “ҮЙЛДВЭРЛЭГЧ” булангийнхаа энэ удаагийн дугаарт эрүүл мэндэд ээлтэй, органик модон эдлэлийг үйлдвэрлэгч “Торхондой” брэнд бүтээгдэхүүнээ хэрхэн хэрэглэгчдийн гарт хүргэдэг тухай сурвалжлан хүргэх болно.

“Shark Tank” нэвтрүүлгээс 178 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авч, “Торхондой” модон эдлэлийн үйлдвэрлэлээ өргөжүүлж, өдгөө бизнесээ амжилттайгаар залж яваа залуу хосууд бол Б.Гончигдорж, А.Норжмаа нар. Тэд “Петровис” группийн ТУЗ-ийн дарга, Ж.Оюунгэрэл агсанаас үйлдвэрлэлд шаардагдах хөрөнгө оруулалт авснаас хойш хэдийн гурван жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд тэд үйлдвэрлэх нэрийн бүтээгдэхүүний тоог өсгөх, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах, бүтээгдэхүүн борлуулах гэрээт, нэрийн цэгүүдийнхээ тоог ч мөн нэмээд амжжээ. Өөрөөр хэлбэл, тэд санхүүжилт авсныхаа хэргийг гаргаж, үйлдвэрлэлээ иргэдийн хэрэглээнд амжилттай нэвтрүүлж чадсан байна.

Алдартай зоогийн газар, ресторанууд болон ААН-үүдийн ихэнх нь тус брэндийн модон тавгийг хэрэглээндээ нэвтрүүлжээ. Эрүүл мэндэд хортой, импортын хямд хуванцар сав, хэрэглэлийг халах зорилготой бүтээгдсэн “Торхондой” брэндийн үйлдвэрээр бид зочилсон юм. Биднийг очиход үйлдвэрлэл ид явагдаж, ажил бужигнаж байлаа.

-ХУВАНЦАР САВ, ЭДЛЭЛИЙГ ХАЛАХ, ОРЛУУЛАХ ЗОРИЛГООР ЭХЛҮҮЛСЭН ТОРХОНДОЙ БРЭНДИЙН ТҮҮХ-

“Торхондой”-гийн ерөнхий менежер А.Норжмаа үйл ажиллагаа эхлүүлэх болсон дурсамжаа ийн сөхөв. Тэрбээр “Манайх хамгийн анх үүсгэн байгуулагдахдаа модон торх хийдэг байсан. Учир нь иргэдийн ихэнх нь хуванцар саванд ус, хүнсний бүтээгдэхүүнээ хадгалдаг байсан нь их эмзэглүүлдэг байлаа. Ингээд л хамгийн анх усны модон торх хийж эхэлсэн. Анх нөхөртэйгээ ярилцаад мэргэжлийн хүн аваад гурвуулаа түрээсийн гаражид үйл ажиллагаагаа эхлүүлж байв. Чөлөө завгүй л зүтгэдэг байсан. Тэгэхэд тоног төхөөрөмж хомс учир бүтээгдэхүүнээ гараар хийдэг байлаа. Өдөрт 2-3 торхыг арай ядан хийдэг байсан. Торхоо амжилттай хийх гэж мөн ч их туршилт хийсэн. Амжилттай болсон торхоо ойр орчмын найз нөхөд болон гэр бүлийнхээ хүмүүст зарж эхэлсэн. Ингээд л бага багаар хийсээр, уйгагүй зүтгэсээр бизнесээ өргөжүүлж чадсан” гэв.

Тэдний анхны бүтээгдэхүүн модон торх байсан тул компанийхаа нэрний Торх, түүнийг хүүхэд шигээ санан хайрлахдаа “Торхондой” болгон өхөөрдөн нэрлэсэн тухайгаа хэлэв.

МОДОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ХЭРХЭН ЯВАГДДАГ ВЭ-

Үйлдвэрлэл ямар дараалалтай, хэрхэн явагддагийг үйлдвэрийн ажилтнуудаас асуув. Сайн чанарын модыг орчин үеийн техник технологи, стандарттай уялдуулан монголчуудын эртнээс өрх гэртээ хэрэглэж заншсан модон торх, бусад нэрийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг ажээ. Модон эдлэлийн бүтээгдэхүүнийг нэр төрлөөс хамааран 8-10 шат дамжлагаар технологийн нарийн горим, процессоор үйлдвэрлэдэг байна.

             -НЭГ. ХЭВ ГАРГАХ

Түүхий эдээс гарах боломжит бүтээгдэхүүний тоогоор хэвийг гаргаж байна. Нэг хавтангаар 30 орчим бүтээгдэхүүн гардаг байна.

-ХОЁР. ХҮРЭЭЛЭХ-

-ГУРАВ. ХҮРЭЭЛСНЭЭ ЦЭВЭРХЭН САЛГАНА-

-ДӨРӨВ. ЗҮЛГҮҮР-

-ТАВ. ШИВЭЭС ХИЙХ-

-ЗУРГАА. ӨНГӨЛӨХ-

-ДОЛОО. БҮТЭЭГДЭХҮҮН БЭЛЭН БОЛНО-

-100 ХУВЬ МОДОН, БАЙГАЛИЙН ГАРАЛТАЙ МАТЕРИАЛААР ХИЙГДДЭГ БӨГӨӨД БУДАГ, ЛАК ОРДОГГҮЙ ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ-

Тухайн бүтээгдэхүүн нь химийн найрлага бүхий будаг, лак ордоггүй бөгөөд 100 хувь модон, байгальд ээлтэй органик бүтээгдэхүүн гэдгээрээ онцлогтой байна.

-КОРОНАВИРУСИЙН УЛМААС ЭДИЙН ЗАСАГ ХҮНДЭРСЭН Ч НЭГ Ч АЖИЛТНАА ЦОМХОТГОХГҮЙ АЖИЛЛАЖ БАЙНА-

Нийгмийн хариуцлагын хүрээнд 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалыг нь төлж, ажилчдынхаа нийгмийн асуудлыг цаг тухайд нь шийдвэрлэн, ар гэрт нь дэмжлэг  туслалцаа байнга үзүүлдэг. Үйлдвэрийн ажилчид, түгээлт, нягтлан санхүү, маркетинг гэх хэсгүүдээс бүрддэг. Импортыг орлохуйц бүтээгдэхүүн үйлдвэрлэж, иргэдийнхээ эрүүл мэндийг чухалчлан бүтээгдэхүүнээ нийлүүлсээр байна.

Онцлон мэдээлэхэд 2019 оны арваннэгдүгээр сараас  дэлхий дахинаа коронавирусийн цар тахал дэгдсэн. Үүний улмаас Монгол улс гэлтгүй дэлхийн эдийн засагт хямрал нүүрлэсэн. Томоохон брэндүүд, компаниуд, үйлдвэрлэгчид үйлдвэрлэлээ зогсоож ажилчдаа мянга, мянгаар цомхотгосон хэцүү цаг үе тулгарсан билээ. Энэ үед тус компани нэг ч ажилтнаа цомхотгохгүй өдий хүрч яваа таатай мэдээтэй байна.

“ТОРХОНДОЙ” МОДОН ЭДЛЭЛИЙН ҮЙЛДВЭРТЭЙ ХОЛБОО БАРИХ ФЭЙСБҮҮК ХАЯГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ. УТАС: 9119 1771

Борлуулалтын цэг:

  • 3,4 хороолол, Баянгол худалдааны төв 1-р павилон.
  • Номин супермаркетын гэр ахуйн бараа
  • Эфэс супермаркетын гэр ахун бараа
  • Урлан захын зөгийн балтай үүдний павилон
  • Нарны хороолол ФАРМ МАРКЕТ
  • Төмөр зам Баянгол дүүргийн шүүхийн урд талд Түмэн супермаркет
  • Сандей плаза 1008 тоот павилон
  • Барс захын 2 давхарт гэр ахуйн барааны төрөлжсөн дэлгүүр
  • Хархорин зах 2 давхарт төрөлжсөн барааны дэлгүүр

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Б. ЭРДЭНЭБАЯР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

14 Сэтгэгдэл

  1. Ямар хөөрхөн сэтгэл гаргаж хийдэг газар вэ. Монголоосоо ийм юмнуудаа худ####даад авдаг болжээ

  2. Манайхан үнэтэй мүнэтэй гэж тэнэгтэв дээ. Хортой хуванцар савтай харьцуулшгүй эд шүү. Эрүүл мэндээ бод, эдлэгээг нь бод

  3. Нэрийн барааны дэлгүүр юм уу бүтээгдэхүүн борлуулдаг газар байдаг бол очтж үзмээр байна

  4. Баяр хүргэе. Амжилт хүсье. Модонд усан хата####га гэж маш чух#### үе шат байдаг юм шүү. Их усанд нойтон модоо 1 сар хагасаас илүү сойх гэсэн үг. Энэ аргыг хэрэглэх.

  5. ХЯТАД , ОРОСООС ЦАВУУДАЖ ЗҮЙЖ ШАХСАН МОДОН МАТЕРИАЛ ОРУУЛЖ ИРЭЭД ГАМПАНЗ ХИЙХЭЭР УТГАГҮЙ БОЛЧИХОЖ БАЙГАА ЮМ Л ДАА ! ЭЛЭГДЛИЙН ЯВЦАД ЦАВУУ НААЛТ ХООЛ ХҮНСТЭЙГЭЭ ХОЛЬЖ ИДСЭНТЭЙ АДИЛ !!! ЭРҮҮЛ АХУЙ , ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД , АМЬ НАСАНД АЮУЛГҮЙ ТАЛ ДЭЭР ОНЦГОЙ ШАЛГУУР АНХААРАЛ ХЯНАЛТ ТАВИХ ЁСТОЙ !

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button