Нийгмийн

“Улаанбаатар” кино наадмыг зорьж, “Ардын Элч” киног англи хадмалтай үзэх боломжтой

Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 13 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам 2021 оны аравдугаар сарын 18-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

Энэ жилийн наадмын онцлох орноор ОХУ сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2020-2021 онд бүтээгдсэн Орос, Франц, Герман, Иран, Мьянмар, Швейцар, Энэтхэг, Япон болон Монголын 18 бүрэн хэмжээний уран сайхны киног “Нээлтийн кино”, “Олон улсын кино хөтөлбөр”, “Монгол киноны хөтөлбөр”, “Үзэхийн хязгаар” хэсгээр үзүүлэхээр бэлтгэж байна.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн Өмнөд Азийн Бүсийн Кино Форум”, “Авдраа уудал” киноны ерөнхий зураачийн ур чадварыг дээшлүүлэх сургалт, Соёлын Яамтай хамтран “Кино Форум”-ыг тус тус зохион байгуулна.

Энэ удаад наадам зохион байгуулагчид 1959 онд Москвагийн олон улсын анхдугаар кино наадмаас Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрээрээ мөнгөн медаль авсан “Ардын Элч” киног онцолж, үндсэн постерын дизайныг бэлтгэсэн бөгөөд “Үзэхийн хязгаар” хэсэгт тус киног англи хадмал орчуулгатай гаргана.

Мөн Монголын кино урлагийн түүхэнд бүтээгдсэн шилдэг кино бүтээлийн зурагт хуудсаар “Монгол киноны хөмрөгөөс” үзэсгэлэнг МУЗ-ийн “Улаан гэр” бүтээлч орон зайд гаргахаар ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button