НИЙГЭМ

КОММУНИЗМ: Төрийн албаныхан ажлын өдрөөр мод тарихаар явж, оффис нь эзгүйрч байна

Төрийн албаны байгууллагууд, яам тамгын газрынхан хамт олноороо мод тарихаар явж, ажлын байр нь эзгүйрдэг болов. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн уриалгыг хэрэгжүүлж буй хэлбэр нь энэ бөгөөд намрын адаг сард мод суулгаж, нэг их хөдөлмөрч, байгальдаа хайртай ард түмэн болж хувирцгаав.

Хоёр өдрийн өмнө БШУЯ-ныхан мод тарьсан. Нэгдсэн бүтцээрээ хамрагдах ажил тул ажлын байран дээр нь гарын таван хуруунд багтах улс л үлдэж, ажилласан гэх. Өөр бусад яамдууд ч өдөр, өдрөөр мод тарих “кампанит” ажилд явцгаадаг болжээ. Эмнэлгүүд хүртэл.

Үүнийг дагаад иргэдээс “Мод тарих гээд явсан гэнэ, ажлаа хийх хүн алга” гэх гомдол, бухимдал ундарч эхлэв. Нэг өдрийн ажил нэжгээд гүйцэтгэлээр тасрахад яах вэ гэсэн байдлаар л МАН-аас томилогдсон удирдлагууд нь хандаж буй. Нөгөө талд хамт олноороо мод тарьж буй үйлдлийг нь буруушаахад ч бас хэцүү.

Гэхдээ ажлын өдрөөр явцгааж байгаа нь хэтийдсэн гэлтэй. Өвөл эхлэхийн хаяанд яаран сандран, хайрцаглагдсан хэлбэрээр суулгасан нялх моддынх нь хэдэн хувь дараа хавар ургах, нахиалах нь мөн анхаарал татна. Үр дүн, гүйцэтгэл муутай баахан “автомат” ажил болох юм биш биз.

Уг нь улсынхаа Ерөнхийлөгчийн эко уриалгад төрийн байгууллагууд нь түүчээлэн нэгдэх хамгийн зөв жишиг мөн. Гэвч эргээд л хаан аятай У.Хүрэлсүхийн үзэл санаагаар МАН, цаашлаад Монголын төр хайрцаглагддаг нөгөө хэлбэр энд уншигдаж л байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-08 14:35

жинхэнэ Ко үө эхэллээдээ одоо субботник өглөөний сонин унш лага ккк

zochin
zochin
2021-10-08 14:50

tsar tahald udur bur 10 20 ooroo uhej baihad eneees uur hiih ym oldodgui ym uu.

zochin
zochin
2021-10-08 15:25

amraltiin udur chini ger buliin medliinh shuu dee, ar gert ni jaahan huuhduud ni aaviigaa bas eejiigee huleej baigaa, ger buliin udruus ni turiin ajil nereer hulgai hiij daramtlahaa zogsoo, ajil um bol ajliin udruur ni mod tariul

зочин
зочин
2021-10-08 15:51

Гэр бүлийнхнийгээ дагуулаад д�##�иманд нь с�##�хинд гар л даа. Тэгээд ажлаа хийхгүй бөөнөөрөө явах нь зөв юм уу

Humuus
Humuus
2021-10-08 16:36

Ter mod n urgah uu hen archilj tordoh yum boldoo harah l uldlee dee urgahiig n

Далим
Далим
2021-10-08 16:37

Д�##�им д�##�им... Удахгүй мод тарьсан гээд төсвийн мөнгөө идэж эхлэнэ.

Уншигч
Уншигч
2021-10-08 16:42

Ажлынхан дээрээ хүшхэд дагуулаад очихоор жинхэнэ хорио цээр зөрчигдөх юм биш үү, хүүхэд дагуулж хамт олонтойгоо явж болохгүй гэж бодож байна, ийм хүнд цаг үед шүү дээ.

Зочин
Зочин
2021-10-08 18:03

Гээндээ ч бий гоондоо ч бий гэж… бичиж байгаа нь ч тэр бичүүлж байгаа нь ч тэр хөөрхийдөө

дамба
дамба
2021-10-08 18:47

Тэрбум мод булах амархан, хийгээд байх ажилгүй офисийн улсад хөдөлгөөн хэрэгтэй, яахав яахав. Гэвч хир шинжлэх ухаанчаар, хир суд�##�гаатай, хир төлөвлөгөөтэй хийх т�##� дээр паг шүү дээ энэ пацаанууд: Хүкийн ярьж байгаа нь яг жаахан хүүхэд шиг,,, Ядаж одоо байгаа ойгоо унасан өмхөрсөнөөс нь с�##�гаасай. Тэрбум суулгац нь байгаа юм уу???

Үнэн
Үнэн
2021-10-09 09:12

Коммунизм байгуулж чадаагүй юм чинь мод ч болсон тариад үзье гэж шийджээ. Субботникоор ажил хийдэг аргаасаа с�##�ах л хэрэгтэй.

О
О
2021-10-09 09:44

Маш зөв . Ажлаа хийдэггүй гаруудаар адг�##�ж мод тариулах хэрэгтэй. Байг�##� дэлхийгээ хамга�##�ах нь хүн болгоны үүрэг шүү…Энийг яагаад эсэргүүцээд байна новшнуудаа..

попчид оо
попчид оо
2021-10-09 12:17

Нэг өдөр л эмэгтэйчүүд нь үлдээд эрчүүд нь 4 цаг орчим яваад ирсэн тийм их асууд�##� юм байх даа

Холбоотой мэдээ

Back to top button