НийгмийнУЛС ТӨР

ТОЙМ: Ерөнхийлөгчийн андуурал, АН-ынхны оройтол, жагсагчдын “дуулиан”-тай өдрүүд

Миний эх орон дуулианы эх орон билээ л. Долоо долоо хоногоор юуг сэвж, юуг дуулиан болгох нь төлөвлөчихсөн юм шиг л хөвөрдөг болов. Өнгөрч буй долоо хоног УИХ-ын чуулгантай, хэсэг иргэдийн тэмцэлтэй, нэр дэвшигчдийн галзууралтай долоо шувтарч байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АНДУУРАЛ БА СЭТГҮҮЛЧДИЙГ ЧИЧЛЭХҮЙ-

Өнгөрч буй долоо хоногийн хамгийн дуулиантай, олон нийтийг хамарсан талцал хүртэл бий болгосон үйл явдал Ерөнхийлөгчийн эндүүрэл байв. Тэрбээр АНУ яваад ирэхдээ Кофи Аннантай уулзаад ирсэн гэх түүний үг сошиалд баахан хөврөв. Улмаар эх сурвалж нь андуураа л биз, хэлснийг нь засаж нийтлэх ёстой гэдэг Ерөнхийлөгчөө өмөөрсөн байдал давамгайлав. Нөгөө талаар нас барсан хүнтэй уулздаг Ерөнхийлөгчтэй болсон тухай баахан хошигнол хөврөв. Гэхдээ шууд лайв явж байсан учир тэр нь олон нийтэд шууд хүрсэн, мөн сэтгүүлч эх сурвалжынхаа хэлснийг яаж ч өөрчилж чадалгүй түгсэнд асуудлын гол учир байв. Эцсийн эцэст эх сурвалжийнхаа хэлснийг засаж янзлах, өөрчлөх эрх сэтгүүлчид байх ёсгүй билээ л.


ХУУЛЬ: П.АНУЖИН, Д.ӨНӨРБОЛОР, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГАДНЫХНЫГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ МЭТЭЭР ОРУУЛАХ ЛОББИ

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжлээ. Мөн л маргаан талцал дагуулав. Хуулийн төслөөс гадаадын хөрөнгө оруулагч 100 мянган ам.доллар оруулах ёстойн хасаж, оронд нь “…хоёроос дээш ажлын байр бий болгосон, ААНОАТ болон бусад татвар төлөгчийг…” болгож өөрчилж буй. Өөрөөр “100 мянган ам.доллар” гэдэг босгоос шалтгаалж хөрөнгө оруулагчид багассан гэж хууль санаачлагчид үзэж ийм заалт оруулж ирж. П.Анужин, Х.Булгантуяа, Өнөрболор нарын хэдэн эмэгтэйчүүдийнхээр бол 142 сая төгрөгөөр монголд нэг байр юмуу машин аваад ороод ирэхэд л хөрөнгө оруулагч болчих нь. Хууль санаачлагчдаас яг үүн дээр тодорхой тайлбар хэлээгүй. Хуралдааны үеэр нэг бус гишүүн тус хуулийн төслийг хаалттай хэлэлцэх санал гаргасан нь дэмжигдээгүй. Ямартай ч гадаадын хөрөнгө оруулагчдыг жижиг жижгээр, олноор татъя гэсэн агуулгатай энэ хуулийн төслийн авторуудыг өнгөрөгч долоо хоногт ямартай ч но-той нүдээр харсан юм.


-Д.ГАНГАБААТАРЫН ТОМИЛГОО БА ЦЭЦЭД ШИНЭ САЛХИ ОРУУЛАВ-

УИХ-ын чуулганы хуралдаанаар Дашбалбарын Гангабаатарыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилов. Ингэснээр өчнөөн удсан Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн бүрэлдэхүүнд арай өөр, шинэ салхи орсон гэж харагдаж буй юм. Тус газар нь сүүлийн үед асар их нэр хүнд муутай болж, ажил нь анхиагүй болж харагдах болсон. Мөн У.Хүрэлсүхийн хамаг л юмыг хийж буй байгууллага гэж харагдахаас хэтрэхгүй удсан билээ.


-“ОРОЙТСОН Ч” АРДЧИЛСАН НАМЫНХАН БАЙГАА ОНОВ-

Сөрөг хүчин амьд гэдгээ мэдэгдэж нүүрсний асуудлыг гаргаж ирж тавьж, Засгийн газраас анх удаа асуулга асуув. Онц байлаа. Гэхдээ аль эрт ингэх ёстой асуудал байсан. Хэтэрхий орой ярьж, сэтгэж байгаа нь энэ. Монгол улс нүүрсээ өмнөд хөрш экспортлох тоон дээрээ хэтэрхий өөдрөг төсөөлөл тавьдаг болсон. Гэхдээ 20 сая тонныг ч гаргаж чаддаггүй болсон билээ. Шалтгаан нь БНХАУ-ын ч талд байгаа юм биш. Автотээврээр зөөдөг, мөн нүүрсээ гаргадаг боомтуудад асуудал их байгааг сонсов.


-ЖАГСАГЧДЫН ДУУЛИАН-

Нэр дэвшигч нийслэлийн ЗДТГ-ын үүдийг балбаж хуурай агсамнаж, хорих ангиас нэгнээ авч зугтаалгасан юм. Тэд тэмцэж, жагсаж, өлсөж, орилж, хашгичиж гэдэг үгсин тун хэтрэв. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж байна гээд төрийн байгууллагын үүдийг нүдэж орох Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар, төрийн тусгай хамгаалалттай хорих ангид дайрч ороод хүн авч гарах Э.Одбаярын үйлдлүүд балмад гэдэг үгээр тодорхойлогдохоор. Талбай дээр хууль, шударга ёс ярьж орилж хашгичиж, өлсгөлөн зарлаж туйлын сайхан тэмцэгчийн дүр нийтийн дунд хоногшдог гэдэг танил тактикийг та бидний дунд ашигласаар байна.

-СУРГААР ШАТАХУУНДАА, СУРЦААР ТҮЛШИНДЭЭ ДУГААРЛАВ-

Цахим үндэстэн болчихсон, бүр 21-р зууны монголчууд шатахуун, түлшиндээ оочерлож дугаарладаг дүр зураг л хамгийн эмгэнэлтэй байв. Энэ долоо хоногт аль алинд нь оочерлов. Хомсдол үүсэхээс айдаг хомсдсон сэтгэхүйтэй ард түмэн болж байнх. Сургаар оочерлож, сургаар амьдардаг. Нөгөө талаас нь харвал төр ард түмнээ үнэхээр өлөн зэлмүүн бас дутагдалтай амьдруулаад чадаж байна. Өнгөрсөн долоо хоногт шахмал түлшний нийлүүлэлтээ олигтой хийж чадаагүй төрөөс болж баахан оочерлож бухимдаж, мөн шатахуун хомсдох сургаар өөрсдөө баахан дугаарлацгаав.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-09 09:13

Чуулган эхлээд хэдэн магарууд бүр оодорлоо шүү

Ха ха
Ха ха
2021-10-09 09:18

Коци Аннтай уулздаг Ёрөнхийлөгч

Ха ха
Ха ха
2021-10-09 09:25

Миний эх орон дуулианы эх орон билээ л. Долоо долоо хоногоор юуг сэвж, юуг дуулиан болгох нь төлөвлөчихсөн юм шиг л хөвөрдөг болов. Өнгөрч буй долоо хоног УИХ-ын чуулгантай, хэсэг иргэдийн тэмцэлтнй, нэр дэвшигчдийн г�##�зуур�##�тай долоо хоног

Zochin
Zochin
2021-10-10 07:24

Hooson tolgoitoi hunii heleh. ug ne hurtel teneg Jaahan yum unshij sudalmaar yum. Bolovsrol, helnii medlege yamar chuhal gedgiig erenhiilugch erh bish bodson bailgyi Ichmeer damshig

Холбоотой мэдээ

Back to top button