
Техас мужийн Тавдугаар тойргийн давж заалдах шатны шүүхээс баасан гараг /2021.10.08/-ийн орой захиргааны түр захирамж гаргаснаар тус мужийн “Үр хөндөлтийн тухай хууль”-ийн дагуух нэхэмжлэлийг үргэлжлүүлэн хүлээн авах боломжтой болсон талаар “ABC News” агентлаг мэдээлжээ.
Баасан гарагийн орой гаргасан уг тогтоол нь давж заалдах гатны шүүхийн шийдвэрийг дахин сэргээсэн тогтоол аж.
Эмч нарын үзлэгээр эхийн умайд бүрэлдсэн ургийн зүрхний цохилт мэдрэгдсэн тохиолдолд буюу жирэмсний 6 дахь долоо хоногт үр хөндүүлэхийг хориглосон байсан. Ийм хориг гарсны дараа АНУ-ын Хууль Зүйн Яам өнгөрсөн сард Техас мужийг шүүхэд өгсөн.

Хууль бусаар үр хөндүүлсэн эсхүл үр хөндүүлэх ажиллагаанд тусалсан хэнийг ч шүүхэд өгч болно гэж хуулиар зөвшөөрсөн аж.
Өмнө нь, аравдугаар сарын 7-нд Остин дүүргийн шүүхийн холбооны шүүгч уг хуулийг түр түдгэлзүүлсэн.
Аравдугаар сарын 3-ны өдөр АНУ-ын гудамжинд хэдэн арван мянган жагсагчид үр хөндөлтийг хязгаарлахтай холбоотой асуудлаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан.
Улс орон даяар болсон жагсаалд оролцогчид америк эмэгтэйчүүдийг үр хөндүүлэх үндсэн хууль гарснаар эрх нь зөрчигдөнө хэмээн болгоомжилж байгаа юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Техас мужийн энэ шийдвэрийг урьд өмнө нь байгаагүйгээр эмэгтэйчүүдийн эрхэд халдсан халдлага хэмээн нэрлэсэн.
(Эх сурвалж: Interfax)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.