УЛС ТӨР
НӨХӨН СОНГУУЛЬ: Сонгинохайрхан дүүрэгт 36.6, Хэнтий аймагт 32.8 хувийн ирцтэй байна
СЕХ-ноос нөхөн сонгуулийн санал хураалтын 21.00 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг хүргэв.
Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт санал хураалтын ирц 36.6, Хэнтий аймгийн 18 дугаар тойрогт 32.8 хувьтай байна.
Сонгуулийн санал хураалт дуусахад нэг цаг үлдлээ. Хэрвээ сонгуулийн ирц 50 хувиас дээш гарахгүй бол хүчингүй болно.
Улмаар Сонгуулийн тухай хуулийн дагуу долоо хоногийн дотор дахин сонгуулийн санал хураалт хийнэ. Энэ удаагийн нөхөн сонгуулийг хийхэд 2.2 тэрбум төгрөг зарцуулж байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.