УЛС ТӨР

ХУУЛИЙН ЗААЛТ: Ирц 50 хувьд хүрээгүй тул нэмэлт санал хураалт явуулна

Улсын Их хурлын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өнөөдөр 07:00-22.00 цагийн хооронд үргэлжилж дууслаа. Харамсалтай нь нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрсэнгүй.

Иймд нэмэлт санал хураалт явуулах тухай СЕХ-ноос мэдэгдэв.

Энэ тухай СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран хэлэхдээ: Саналын ирц хүрэхгүй бол маргааш СЕХ хуралдаж, нэмэлт санал хураалтын өдрийг товлох байх. Энэ саналын дүн дээр нэмэлт санал хураалтыг зохион байгуулна. Нэмэлт санал хураалт нь тодорхой хугацааны дараа явагдах болохоос өнөөдрийн санал хураалтын дүн өөрчлөгдөхгүй гэсэн юм.

ХУУЛИЙН ЗААЛТ: Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хууль 78 дугаар зүйл:

78.2.Сонгуулийн тойрогт хамаарах сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй бол тавин хувь нь оролцоогүй хэсэг тус бүрд нэмэлт санал хураалт явуулна.

78.4.Нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоо дээр нэмж тооцно.

78.5.Нэмэлт санал хураалтад орсон нэр дэвшигчдээс хамгийн олон санал авсан, үлдсэн мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцно.

78.6.Нэмэлт санал хураалт явуулах тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргах бөгөөд шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор зохион байгуулж явуулна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button