НАЙДВАРГҮЙ Б.Найдалаа

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал авах ажиллагаа өчигдөр 07:00-22:00 цагийн хооронд Хэнтий аймаг, СХД-т боллоо. Энэ удаагийн нөхөн сонгуулийн ирц 50 хувьд хүрээгүй тул ирц хүрээгүй хэсгүүдэд нэмэлт санал хураалт явуулах нөхцөл байдал үүссэн юм.
Одоогийн байдлаар 18 дугаар буюу Хэнтий аймгийн тойрогт Ц.Идэрбат 12,923 саналтайгаар тэргүүлж явна. Харин 28 дугаар буюу Сонгинохайрхан дүүргийн тойрогт МАН-аас нэр дэвшсэн Э.Батшугар 23,998 саналтайгаар тэргүүлж, ХҮН-аас нэр дэвшсэн Б.Найдалаа 5,180 саналтайгаар удаалав.
ХҮН намын төлөөлөл парламентад ганц ч атугай суудал авч, улстөрийн гуравдагч хүчин гэгдэж яваа. Сүүлийн хоёр ч сонгуульд тус намд багагүй итгэл хүлээлгэж буйн илрэл энэ байсан. Улмаар МАН болон АН-ын саналыг хуваахад чухал үүрэгтэй ч гэж олон нийтэд үнэлэгдэж явсан цаг саяхных.
Гэвч 2020 оны УИХ-ын сонгууль, болон өчигдрийн нөхөн сонгуулийн найдлагаас Б.Найдалаа мултрав. Тэр найдваргүй болчихлоо. Тэр ХҮН-аас хэдэнтээ дахисан ч гавьж, гийгүүлсэнгүй. Түүнд өгсөн сонгогчдын санал бол иргэдийн ХҮН-д өгч буй үнэлэлт, дүгнэлт гэчихэд нэг их буруудахгүй л болов уу.
Нөгөө талаар Ерөнхийлөгчийн болон саях нөхөн сонгуульд МАН-л илт худалдагдаж ажилласан гэх хардлага, дайралтуудад тус намд ихээхэн өртдөг. ХҮН-намынхныг МАН-д уусч, бууж өгөх журмаар ажилласан гэж хөшигний ард яригдсаар байгаа билээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Найдваргүй Найдалаа гэж нөхөр хаана сонгууль болно тэнд нэр дэвшдэг хүн бна аа худалдагдсан түгжил найдваргүй болохоор нь иргэд дэмжихгүй юм даа хөөрхий