Нийгмийн

“Хүүхдийг бэлгийн харьцаанд орох тухай зүйл заалтыг хүчингүй болго”

“Эх үрсийн дуу хоолой” ТББ, “Нарны охид” төсөл, ТХ продакшн, “Хүүхэд эрдэнэ” сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан “Охидоо хамгаалъя” хэвлэлийн хурал хийлээ. Тус төрийн бус байгууллагуудын тэргүүд дуу нэгтэйгээр,

“Охидын эсрэг хүчирхийлэл өдрөөс өдөрт гарсаар байна. Тэр үедээ л шуугиад намжаагаад байна. Гэхдээ энэ яагаад гарч байгаа вэ гэдгийг хөндөх хэрэгтэй байна. Оновчтой төрийн бодлого хэрэгтэй. Хүчирхийлэлд өртсөн хүүхэд ирээдүйдээ итгэлгүй болж байна. Сүүлийн таван жилд 1400 орчим хүүхэд хүчирхийлүүлсэн. Тиймээс эрх зүйн орчноор хангаж өгөхийг УИХ-ын даргаас хүсэж дараах шаардлагыг хүргүүлж байна.

Хуульд дараах өөрчлөлт оруулахыг хүсэж байна.

  • Хүүхдийн хүчирхийллийн ялын бодлогыг чангатгая.
  • 2015 оны шинэчилсэн эрүүгийн хуулийн 12.5-ыг өөрчлөхийг шаардаж байна.
  • 14 настай хүүхдийг бэлгийн харьцаанд орох тухай зүйл заалтыг хүчингүй болгох.

Хүүхдийг хайрлах төрийн бодлого алга. Хүчиндэх гэмт хэргийг 450 мянган төгрөгөөс эхлэн торгууль ногдуулдаг. Үүнийг бодож үзэх юм бол сүүдэр туссан охидыг хайрлаж, хамгаалах төрийн бодлого л дутаж байна. Үүнийг хуулийн зохицуулалтаар зохицуулж өгөхийг хүсэж байна” хэмээлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ямбадар л гаж донтой амьтан гаргаа биддээ

Зочин
Зочин

Гадны улсад 14нас гэж бас байдаг л юм байна лээ авилгач урвагч хулгайчаа буудна гэсэн төсөл бариач улс оронд илүү хамаатай

Холбоотой мэдээ

Back to top button