УЛС ТӨР

“КОВИД”-ЫН МӨНГӨ УГААЛТ: С.Амарсайхан, С.Энхболд нарын шинжилгээ нэрээр “мөнгө залгих” хоршил

Ковидоор далимдуулж мөнгө угаах үйл явдалд манай төр засгийнхан эх адаггүйгээр живлээ. Иргэдийн эл шүүмжлэл утга учиртай. Сүүлийн үед шинжилгээ авч буй байдал, эмнэлэг, орны ачаалал хүрэлцээ зэрэг нь бүгд асуудал дагуулах болсон. Мөн коронавирус зарим эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад мөнгө угаах, мөнгө босгох хэрэгсэл ч болж байгаа нь үнэн. Коронавирусийг дагасан асар их мөнгөний урсгал, эргэлт эрүүл мэндийн салбар болон УОК-т бий болсон.

Хамгийн наад захын жишээ бол шинжилгээ авах, эмнэлгийн орны асуудал. Энэ хоёр сэдвийг хөндөхөд л асар их мөнгөний тоо босч, асар их эрх ашиг цухалзаж буй. Тухайлбал,

ШИНЖИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУДЛУУД:

-НЭГДҮГЭЭРТ: PCR ШИНЖИЛГЭЭНД ХОНОГТ ХАГАС ТЭРБУМ, ДОЛОО ХОНОГТ 3,5 ТЭРБУМЫГ "ЗАЛГИДАГ-

Хувийн хэвшлийн байгууллагууд pcr шинжилгээг 50-98 мянган төгрөгийн төлбөртэй авдаг. Өдөрт 10,000 хүний шинжилгээ хийж байна. Өдөрт гарч байгаа дундаж зардал хамгаалах хувцас хэрэглэлтэйгээ нийлээд 500 сая төгрөг өдөр бүр гарч байгааг албаныхан хэлдэг.

Өдөрт 500-700 сая төгрөгийн өртөгийг зөвхөн шаардлагагүй шинжилгээнд рсг нэрээр урсгаж байгаа юм. Өөрөөр хэлбэл хоногт хагас тэрбум, долоохон хоногт 3.5 тэрбумын асуудал энд яригдаж байна.

-ХОЁРДУГААРТ: ӨДӨРТ 10 САЯЫН ОРЛОГЫГ “ИНТЕРМЕД”-Д ОЛГОСОН САЙДЫН ДАВУУ ЭРХ-

С.Энхболд сайд гадаад руу зорчих иргэдийг “Интермед” эмнэлэгт шинжилгээ өгөх тушаал гаргасан байдаг. Эл шийдвэр нилээдгүй шүүмжлэл дагуулж байгаад саяхнаас намжсан. Яагаад тус эмнэлгийг онцлох болов. Тус эмнэлэг нь pcr шинжилгээг 98 мянган төгрөгөөр авдаг. Өдөрт 100-200 хүн шинжилдэг гэж мэдэгдэж байв.

Тэгвэл дунджаар өдөрт 150 хүн шинжилгээ өгдөг гээд бодоход өдрийн орлого 14.7 сая төгрөг болж буй юм. Сард 100 сая төгрөгийн орлого. Тэгэхээр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Интермед” эмнэлэгт өдөрт дор хаяж 10 сая төгрөгийн орлого олох боломжийг илт давуу байдлаар олгож буй явдал хэр шударга вэ. Мөн мөнгөний эрх ашиг байхгүй гэж харах нөхцөл алга байгаа юм.

-ГУРАВДУГААРТ: МИАТ-ААР ИРСЭН ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭГ ДУГААРЛУУЛЖ АВДАГ Ч, ХАРИУГ НЬ ХЭРЭГСДЭГГҮЙ-

Саяхан МИАТ-аар ирсэн хүмүүсийг буулгахгүй, гаргахгүй баахан дугаарлуулж зогсоож, өчнөөн цаг зарцуулж байгаад шинжилгээ авсан байдаг. Улмаар буухад нь нэрсийг чанга гэгчээр дуудаж буулгасан нь харгис үйл явдал болсон.

Хамгийн хачирхалтай нь тэдгээр хүмүүсийг тэгж их цаг зав болгож шинжилгээ авчихаад эерэг ч, сөрөг ч гарсан тусгаарлахгүйгээр нийгэмд адилхан чөлөөтэй явуулчихсан байдаг. Гагцхүү шинжилгээ авах, эерэг гарсныг нь бүртгэж жүжих ашиг сонирхол л тэнд байсан. Шинжилгээ авах нь, эерэг гарах нь хэн нэгний халаас түнтийлгэхэд нэмэртэй. Түүнээс нэг нь эерэг гараад гэртээ харина уу, нийгэмд сул чөлөөтэй алхаж тараана уу огтоос хамаагүй гэх дүр зураг тэнд тодорсон байдаг юм.

-АР ӨВРИЙН ХААЛГААР ЭМНЭЛЭГТ ХЭВТҮҮЛЭХ БУЮУ ОР ХУВААРИЛАХ БИЗНЕС-

Covid-19 халдварын хоногт батлагдах тохиолдлын тоо буурсан ч эмнэлгүүдийн ачаалал 41 хувь хэтрээд байна. Учир нь өвчтөнүүдийн 35 хувь нь хүнд, маш хүнд хүмүүс байгаа тул хэвтэх шаардлага үүссэн гэх. Гэвч ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас 60 хүний нэр ирэхэд 30 нь ирж хэвтдэггүй, хөнгөн өвчтөнүүд, асран хамгаалагчгүй нярай хүүхэд ирдэг зэрэг нь эмнэлгийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байгаа зэрэг шалтгаан болж байна. Иймд УОК–ын Нэгдсэн штабаас ор зохицуулалтын баг, дүүргийн тандалтын багаас халдварын батлагдсан тохиолдлын эрэмбэлэн ангилалтыг оновчтой хийх, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулахыг үүрэг болгожээ.

-ТУСГААРЛАГДАГСДААС АВДАГ ХОНОГИЙН 50 МЯНГЫН ТАТААС ЭХЭНДЭЭ БИЗНЕС БОЛЖ, СҮҮЛДЭЭ ЗАМХРАВ-

Хамгийн анх коронавирус илэрч эхлэхэд гадаад дотоодоос ирсэн иргэдийг бүр 21 хоног хөл хорьж байв. Ингэхдээ тусгаарлалтын мөнгийг өөрсдөөс нь авдаг байв. Сүүлдээ 21 хоног нь долоо болж хоногийн мөнгө нь 50 мянга болж буурсан билээ. Тусгаарлалтын мөнгө хөрөнгө ч асар их хэмжээний тоо.

Ерөөсөө УОК-ийн удирдлага, дарга нарын халаас түнтийлгэгч хэрэгсэл болж, яван явсаар идэх мөнгө нь танагдаж, эцэстээ тусгаарлахаа ч больсон билээ.


Одоо олон улсад коронавирусийн шинжилгээг заавал авахаа байчихсан байна. Эмнэлзүйн шинж тэмдгээр нь эмчилгээ хийдэг болчихсон байх жишээтэй. Гэтэл манай улсад өдөрт хагас тэрбум төгрөг pcr шинжилгээнд нэртэйгээр үрсээр сууна.

Одоогийн УОК-ийн дарга, Эрүүл мэндийн сайдыг хардах үндэслэлтэй. Учир нь хамаг мөнгө зарцуулалт Засгийн газрын мэдлийн хүрээнд байдаг байсан бол одоо УОК буюу С.Амарсайхан өөртөө шилжүүлж авсан байдаг.

УОК-ийн дарга, Шадар сайд С.Амарсайханы хувьд: Сошиалаар буюу лайваар албан ажлаа хийдэг поп сайд дарга нарын нэг. Очдог, шалгадаг, загнадаг, чиглэл өгдөг. Түүнийгээ өөрийн цахим хуудсаар лайвдаж бас хэдэн сэтгүүлч дагуулчихдаг. Гэхдээ хэрэгжилт, үр дүнгүй. Ердөө л дүр эсгэгч. Агуулга бус хэлбэр чухал. Нийслэлийн Засаг даргаас гишүүн болж улмаар Шадар сайд болж ёндоорсон. Нийслэлд байхдаа төсөв мөнгө хумигдмал мөлгөрдүү газар оччихсон. УОК-т ирээд жинхэнэ мөнгө босгож болох салбарт орж ирсэн гэсэн шиг аашилсан гэдэг.

Эрүүл мэндийн сайд С.Энхболдын хувьд: Түүнийг Т.Мөнхсайхан сайд буухаасаа өмнө томилуулсан. Томилогдсон цагаасаа сайн гэхээсээ саар хэлүүлсээр өдий хүрч ирэв. С.Энхболд сайдын үед ч цар тахал тартагтаа тулав. Коронавирустай тэмцэх санхүүжилт, төсөв, элдэв хандив мөнгө хангалттай цугласан ч коронагийн шинжилгээ авах, эмнэлэгийн орны асуудал ч улам дордсон гэхэд нэг их буруудахгүй.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2021-10-12 09:38

Амарсайхан иөнгө хийх гэж УОК авсан нь үнэээн. Мөнгө л харж явдаг бизнес хүн.

buunii nohod
buunii nohod
2021-10-12 09:43

buunii nohod chimeegui boltsgoo naad bichsenee unshaach ta nar sohoison g###gnuudee

Гэжээ
Гэжээ
2021-10-12 09:47

УОК нэртэй нэг мөнгө угаадаг газар. Амарсайхан хотын даргын маш их аж ахуйтай, хүн амьтан өөрийг нь гуйдаг ажлаас УИХ-ын гишүүн болоод бүүр шок аваад байв. Ингэж байгаад генсекийн зүтгүүрээр Шадар сайд болсон.

Ингэснээр ковидтой холбоотой бүх мөнгөн урсг�##�ыг атгаж байгаа. Та нар бод доо, 500 саяар өдөрт РСR авч байна. Бүх улсууд эмнэлзүйгээр оношилж эхлээд байхад манайх ийм түвшинд л мөнгө эргэлдүүлсээр.

Гэжээ

Зочин
Зочин
2021-10-12 10:31

Шинжилгээгээр бат�##�гаажуулах шаардлагагүй эмнэлзүйн шинжээр нь эмчилнэ гэчихээд пср-т мөнгө үрээд байгаа нь угаасаа мөнгө угаах, идэх ажиллагаа болж байна. Иргэд нь эмчилгээ авч чад�##�гүй үхэж байхад эд х�##�аасаа түнтийлгэхээ л бодож байгаа нь үнэн

Zaya
Zaya
2021-10-12 10:52

2 hvnig harlyulah gj bichsn barimt notolgoogv zvils bn vnende iim ydmag bdlar irgediig turhirmaargvi bnaa

Зочин
Зочин
2021-10-12 11:34

Самарсайхан оюун ундраагаа баяжуулахыг л хүсч байгаа.

Буруу зүйл
Буруу зүйл
2021-10-12 11:43

Хүний өвчнөөр мөнгө хийдэг өөдгүй новшнууд

Кк
Кк
2021-10-12 11:49

Амарсайхан тодрохоос өөр юм чаддагүй юм байх гэж мэнд мөнгө олж чаддаг юм байна ш дээ

Яана даа
Яана даа
2021-10-12 11:52

Ухаангүй ноёнд
Ургахгүй �##�бад гэж Хүрэлсүхийн гар хөл нь ургахгүй л байх юм даа

Иргэд
Иргэд
2021-10-12 11:54

Ард иргэдээ төрөл бүрээр дарамт�##�ж мөлжих юм даа

Боломж
Боломж
2021-10-12 12:00

Боломж олдвол би ч ингэх л байсан
Хоёроо болж олдож байгаа дээр хий хий хаха

Зочин
Зочин
2021-10-12 12:02

Хөөе наад хүмүүс ээ �######�уулаач Хүрэлсүх ээ
Наадхыг чинь хийж чадах хүн гудамжаар л энэ байна

Бод
Бод
2021-10-12 12:05

Хууль нь ард иргэддээ хатуу
Ноёд түшмэдийг яаж ч чаддаггүй үе байсан шүү тэр үерүүгээ л Монгол улс яваад байх юм даа. Урагшаа биш хойшоогоо

Зочин
Зочин
2021-10-12 12:09

Үүнийг харж байна уу ХҮРЭЛСҮХ ээ арга хэмжээ авна уу

Хариуцлага тооц
Хариуцлага тооц
2021-10-12 12:09

Үүнийг харж байна уу ХҮРЭЛСҮХ ээ арга хэмжээ авна уу

Би
Би
2021-10-12 12:12

Зөв ш дээ ид, уу, зоогло, ол, хураа, хөрөнгөж, өвлүүл....

Тэнэг биш
Тэнэг биш
2021-10-12 12:19

Ковидын шинжилгээгээр их ч мөнгө идлээ дээ одоо болих хэрэгтэй иргэд бид тэнэг биш

Zochin
Zochin
2021-10-12 12:50

Ene medee Sarangereliin zahialgat gutgeleg bololtoi. Uchigdur Sarangerel Nymhuugee umuurch uuriiguu magtaj suid bolood baisan. HUSUT iin aldaa zavhraliig ilchilj helsen bolohoor Amarsaihanaar ih oroldoj baina aa. Uunii tsaana Sarangerel Nymhuu nariin mash tom avilga ni ashiggui bolchih geed booj uheh geed baigaa ym bish uu. Mordohiin hazgai gegcheer kovidiin surgaar Sarangerel Nymhuu Narangerel Buynjargal Ambaselmaa metiin shunaltnuudiig ajilluulj buruu zamaar budaa teesen uchraas butsahdaa shoroo teene gegch l bolj baina.

Zochin
Zochin
2021-10-12 15:02

Түргэвчилсэн оношлуур нь нэг өрхийн эмнэлэгт 500 ширхэг ирдэг юм билээ. 7 хоногийн энэхүү нөөц нь 3 4 хоногт дуу�####�г. Зарим хүмүүс нь өөрсдөө 16000 аар түргэвчилсэнээ бариад өрх дээр ирж байна. Нэг бол бүгдийг үнэгүй болгоно үгүй бол бүгдийг нь үнэтэй болго.

Зөрчил
Зөрчил
2021-10-12 15:08

Хэн нэгнийг буруутгахад
Өөр нэгэнд ашигтай ту�####�г

Зочин
Зочин
2021-10-12 15:50

Сарангэрэл,Нямхүү,Амбасэлмаа,Нарангэрэл нар ч ёстой ковидооор д�##�имдуулж 1 хүнийг 8,5 саяаар эмчилж байна гээл гудманд золибон нохой усгаж байгаа юм шиг хүмүүсийг барьж х авч яваад байсан биздээ үхсэнийх нь 8,500,000 гаар эмчлэхвээ одоо бүүр худлаа нь мэдэгдээд гэртээ өөрсдөа эмчил гээд хаялаа.Эд нар л ёстой маш их мөнгө идсэж цус�##�сан байхдаа.Ёстой ДҮҮРСЭН ХҮМҮҮС КҮЭЙ ТЭР НЯМХҮҮ АМБАСЭЛМАА 2 ДЭЭР НЬ НАРАНГЭРЭЛ САРАНГЭРЭЛ ЁСТОЙ ҮЗҮҮЛЖ ӨГСӨН ШҮҮ ХУДАЛЧУУД

Зочин
Зочин
2021-10-12 15:54

Сарангэрэл,Нямхүү,Амбасэлмаа,Нарангэрэл нар ч ёстой ковидооор д�##�имдуулж 1 хүнийг 8,5 саяаар эмчилж байна гээд ёстой ЦУСЛАСАН ШҮҮ

Зочин
Зочин
2021-10-12 15:58

Одоо болиочээ шинжилгээгээр яах гээд байгаан бэ одоо боль боль

Guest
Guest
2021-10-12 16:33

Ene neg hodoo tsarailsan durakiig toroos z##luulval taarna

irgen
irgen
2021-10-16 09:42

Amarsaihan dargaa Huuk chin hudee toglolt z/baiguulaad.tanaid Kamerton hamtlag toglood olon hun buugnuulj bolj bhd yagaad urd zamiin Suudliin vagon yvuulahgui irgediig chiregduuleed bga uom.Esvel avtobusni shugam avsan kampani n avilgal amaar chin chihsen uomuu.Dotor n suugaad 4.5 zuun km yvaad uzeech.Ymarch tuhgui.zamaas hun chiheed.achaa huniihee mungiig beleneer avsan hotstogdson .denduu bohir unaa shuu.Suudliin vagonoo yvuulj tus bolooch.Delhii.MGL uls buh uomaa neeseen.Gants suudliin vagon horiod bdg n ymar uchir bn

Холбоотой мэдээ

Back to top button